Хайдельбергийн их сургуульд халдлага гарч нэг хүн нас барлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хайдельбергийн их сургуульд халдлага гарч нэг хүн нас барлаа

Student kills one and wounds three in shooting at German university |  Gazette & Herald

/2022.01.25/: Өнгөрсөн даваа гарагт Хайдельбергийн их сургуульд буудалцаан болж, нэг эмэгтэй амиа алдаж, гурван хүн шархаджээ.

Цагдаа нар даваа гарагийн орой хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр нэгэн этгээд их сургуулийн лекцийн танхимд давхар амтай буу, өөр нэг галт зэвсэг барин орж ирэхэд оюутнууд зугтах үеэр гал нээсэн гэж мэдэгдэв.

Дөрвөн хүн шархадсан ба 23 настай эмэгтэй хэдэн цагийн дараа эмнэлэгт нас барсан ба бусад хохирогчид нүүр, нуруу, хөлөндөө гэмтэл авсан гэж цагдаа нар мэдэгдэв.

Германы баруун өмнөд хэсэгт байрлах хотын цагдаа нар 12:20 цагийн орчим хэд хэдэн дуудлага хүлээн авсан ба хэдхэн минутын дотор хэргийн газарт очсон гэж мэдэгдэв. Дараагийн ажиллагаанд нийт 400 гаруй цагдаа оролцжээ.

Germany university shooting: Gunman was 18-year-old student

Буудсан этгээд ганцаараа байсан бөгөөд олон нийтэд үүнээс илүү аюул учраагүй болох нь тогтоогджээ.

Сэжигтэн нь 18 настай биологийн ангийн оюутан байсан бөгөөд тэрээр өөрийгөө буудсан байна. Цагдаа нар сэжигтэнд ойртоход аль хэдийн нас барсан байсан хэмээн мэдэгджээ.

Цагдаа нар буудсан этгээдийн үүргэвчнээс их хэмжээний сум олсон ба түүний цүнхэнд тэсрэх бодис байж магадгүй гэж сэжиглэж байсан гэнэ. Цагдаа нар хэргийн газраас нотлох баримт цуглуулж байна.

Student kills 1, wounds 3 in shooting at German university

Цагдаа нар сэжигтний гарал үүсэл, зэвсгийг хэрхэн олж авсан талаар мөрдөн байцаалтын ажиллагаагаа үргэлжилүүлж байгаа бөгөөд сэжигтэн урьд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй хэмээн DW-ийн сурвалжлагч Стефани Бернетт мэдээлэв.

Сэжигтэн ойролцоох Манхаймд ганцаараа амьдардаг байсан бөгөөд хэрэг болохын өмнөхөн аав руугаа WhatsApp-аар "Одоо хүмүүсийг шийтгэх ёстой" гэсэн утгатай үгсийг бичсэн байсан хэмээн Манхайм хотын цагдаагийн дарга Зигфрид Колмарын хэлэв.

Канцлер Шольц "Би хохирогчид, тэдний төрөл төрөгсөд, мэдээжийн хэрэг Хайдельбергийн их сургуулийн оюутнуудын тухай бодож байна" гэв.

Хайдельберг хотын дарга Эккарт Вюрцнер 130,000 орчим хүн амтай, Франкфуртаас өмнө зүгт оршдог хотод ийм хэрэг гарсан гэдэгт итгэхэд бэрх байна гэжээ.

Heidelberg их сургууль нь Германы хамгийн эртний сургууль бөгөөд 30,000 гаруй оюутантай.

Эх сурвалж: DW

Хаан банкны системд гарсан доголдлыг засахаар ажиллаж байна
Хаан банкны системд гарсан доголдлыг засахаар ажиллаж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.