Цар тахлын үеэр улс орнуудын авлигын индекс өсжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цар тахлын үеэр улс орнуудын авлигын индекс өсжээ

/2022.01.25/ “Транспэрэнси Интернэшнл Монгол” байгууллагаас “Авлигын Индекс-2021”-ийг танилцууллаа.

“Транспэрэнси Интернэшнл Монгол” ТТБ-ын тэргүүн Л.Төр-Од, Өнгөрсөн хоёр жил буюу цар тахлын хугацаанд улс орнуудын авлигын индекс өссөн үзүүлэлттэй байна. Хөл хориотой байх үеэр төр засгаас хүний эрхийг ноцтой зөрчих байдал их гарч гүйцэтгэх эрх мэдлийн хүрээний хариуцлага суларсан. Зарим улс оронд энэ байдал ноцтой түвшинд хүрч ардчилсан тогтолцоо нурах, дарангуйллын дэглэм тогтоох чиг хандлага ажиглагдаж байгаа. Монгол Улсын хувьд 2021 оны авлигалын түвшний индексээр 25-т буюу дундуур байранд жагссан хэвээр байна. Сүүлийн 3 жил зогсонги байдалтай байна.

Дэлхийн хамгийн буурай хөгжилтэй, дайн, террорист үйл ажиллагаа ихээр гардаг орнуудад авлигалын түвшин хамгийн өндөр байна" гэлээ.

Видео:  Хүүхдийн дэлгэцийн донтолт
Видео: Хүүхдийн дэлгэцийн донтолт
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.