Буркина Фасо-д төрийн эргэлт гарч арми засгийн эрхийг гартаа авлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Буркина Фасо-д төрийн эргэлт гарч арми засгийн эрхийг гартаа авлаа

Military junta announces control of Burkina Faso

/2022.01.25/: Буркина Фасогийн арми засгийн эрхийг булаан авч, ерөнхийлөгч Роч Каборег түлхэн унагалаа гэж мэдэгдлээ.

Энэ тухай армийн офицер төрийн телевизээр зарлаж, тус улсын аюулгүй байдлын нөхцөл муудсан учир цэргийн эргэлт хийж, эрх мэдлийг авсан хэмээн мэдэгджээ.

Ноён Каборе исламистуудын бослогыг зогсоож чадаагүйнхээ төлөө улам их дургүйцэлтэй тулав. Түүний хаана байгаа нь тодорхойгүй байгаа ч баривчлагдсан хүмүүс бүгд аюулгүй газар байгаа гэж офицер мэдэгдэв.

Нийслэл Уагадугу хотод буун дуу сонсогдсоны дараа төрийн эргэлт гарсан байна.

Өмнө нь эрх баригч Дэвшлийн төлөөх ард түмний хөдөлгөөн (PMP) намын ноён Каборе болон засгийн газрын сайд хоёулаа аллагын оролдлогоос амьд гарсан гэж мэдэгдэж байсан.

Ням гарагт бослого гаргасан цэргүүд цэргийн дарга нарыг огцруулж, Исламын улс бүлэглэл болон Аль-Каида бүлэглэлтэй холбоотой босогчидтой тэмцэхэд нэмэлт нөөц бүрдүүлэхийг шаарджээ.

Армийн мэдэгдэлд "Ноён Каборе үндэстнийг нэгтгэж, манай үндэстэнд заналхийлж буй аюулгүй байдлын хямралыг үр дүнтэй даван туулж чадаагүй" гэж мэдэгджээ.

Энэхүү мэдэгдлийг өмнө нь огт сонсогдож байгаагүй бүлэг болох Хамгаалалт, сэргээн босголтын эх оронч хөдөлгөөн гаргажээ.

Burkina Faso President Resigns, Military Takes Over - WSJ

Хэдийгээр мэдэгдэлийг өөр офицер уншиж танилцуулсан ч тус мэдэгдэлд төрийн эргэлтийн удирдагч, исламист дайчидтай тэмцэж байсан олон жилийн туршлагатай ахлах командлагч гэгддэг дэд хурандаа Пол-Анри Сандаого Дамиба гарын үсэг зурсан байжээ.

Уг мэдэгдэлд парламент, Засгийн газар тарааж, Үндсэн хуулийн үйлчлэлийг түр түдгэлзүүлсэн боловч ойрын хугацаанд "Үндсэн хуулийн засаглалд эргэн орно" гэж амласан байна.

Burkina Faso gov't denies army takeover after barracks gunfire | Military  News | Al Jazeera

Цэргийнхэн мөн Буркина Фасогийн хилийг хааж байгаагаа зарлав.

НҮБ-ын тэргүүн Антонио Гутерриш төрийн эргэлтийг буруушааж, ноён Каборегийн хамгаалалт, бие махбодийн бүрэн бүтэн байдлыг хангахыг цэргийнхнээс хүсэв.

Африкийн холбоо болон бүс нутгийн эвсэл мөн засгийн эрхийг хүчээр булаан авсныг буруушааж, огцруулсан ерөнхийлөгчийн амь насыг цэргүүд хариуцахыг сануулав.

Coup d'Etat in Guinea: Dozens of detainees released - Paris Beacon News

Өмнө нь ерөнхийлөгчийг саатуулсан тухай мэдээг Уагадугу хотод баяр хөөртэй хүлээж авсан гэж ВВС-ийн Африк дахь ахлах сурвалжлагч Энн Сой мэдээлэв.

Суурин интернет болон дотоодын wi-fi ажиллаж байгаа ч мобайл интернетийн үйлчилгээ тасалдсан байгаа ажээ.

Аюулгүй байдлын зарим эх сурвалжийн мэдээлснээр ерөнхийлөгч болон засгийн газрын бусад сайд нар нийслэл дэх Сангуле Ламизана хуаранд хоригдож байгаа гэнэ.

Ноён Каборег түлхэн унагахаар завдсан хэргээр 11 цэрэг баривчлагдсанаас долоо хоногийн дараа төрийн эргэлт боллоо.

Coup in Burkina Faso. The Guard seized power, but can it keep it?

Буркина Фасогийн тухай

  • Францын колони байсан Буркина Фасо улс 1960 онд тусгаар тогтнолоо олж авснаас хойш байнгын тогтворгүй байдал, түүний дотор хэд хэдэн төрийн эргэлт гарч байсан.
  • "Шударга хүмүүсийн нутаг" гэсэн утгатай тус улсын нэрийг 1983 онд засгийн эрхийг авсан хувьсгалт цэргийн офицер Томас Санкара сонгосон бөгөөд 1987 онд түүнийг түлхэн унагаж, хөнөөжээ.

2015 оноос хойш тус улс хөрш Мали улсаас нэвтэрсэн лалын босогчидтой тэмцсээр байгаа ба энэ нь армийнхны уур хилэнг нэмэгдүүлсэн бөгөө нэгэн цагт чухал ач холбогдолтой байсан аялал жуулчлалын салбарыг сүйрүүлсэн юм.

Эх сурвалж: BBC

Цагаан сарын шинийн нэгэн ирэх ЛХАГВА ГАРАГТ болно
Цагаан сарын шинийн нэгэн ирэх ЛХАГВА ГАРАГТ болно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.