/2022.01.24/ Иргэн Г.Хажидмаа Засгийн газарт тэтгэвэр тэтгэмжийг нэмэх шаардлага хүргүүллээ.
Тэрбээр, "Цар тахалтай холбоотойгоор иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож байна гэж миний бие байнга мэдэгдэл хийдэг. Юмны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Гэтэл ахмадуудын тэтгэвэр огт өсдөггүй.
Юмны үнэ өссөнтэй холбоотойгоор цалингийн доод хэмжээ, тэтгэвэр тэтгэмж нэмэгдэж байх ёстой. Төрөөс ийм бодлого барьж дээрх ажлыг хариуцаж хийж байх ёстой. Гэтэл эсрэгээрээ ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хөсөр хаясаар олон жилийг өнгөрөөлөө. Цар тахалтай холбоотойгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэмжийг 288 болгосон ч эргүүлээд 188 мянга болгож буурууллаа. Энэ мөнгийг 500 мянга, 1 сая төгрөг хүртэл нэмэгдүүлж болохоор өндөр төсөв баталсан шүү дээ. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ ингэж дээрэлхүү хандаж болохгүй.
Ерөнхий сайд маш буруу бодлого барьж ажиллаж байна. Мөрийн хөтөлбөрт тусгагдсан асуудлаа огт хэрэгжүүлэхгүй байна. Цагдаа, хууль хяналтын байгууллагынхны ажлыг хийлгэхгүй айлын авдрыг ухуулах ажил хийлгэдэг. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад наснуудын тэтгэвэрийг нэмэх шаардлагыг өгч байна" гэлээ.