/2022.01.20/ Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, АН-ын хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү, АН-ын ҮБХ-ны гишүүн Ж.Амрсанаа болон бусад удирдлагууд "Нийслэлийн АН-дарга, Э.Бат-Үүлийг хорьсон асуудал", "Утааны асуудал" мөн "Хүүхдийн мөнгө"-ний асуудлаар мэдээлэл хийж байна.
Э.Бат-Үүлийг хорьсон асуудлаар Улсын Ерөнхий прокурорт хандаж байгаагаа С.Эрдэнэ тэргүүтэй АН-ын удирдлагууд мэдээллээ.
АН-ын дарга С.Эрдэнэ, "Бид шүүхийн тогтоолыг хүлээж байна. Харамсалтай нь тогтоолыг ирүүлэхгүй байгаа. Хөөн хэлэлцэх хугацааг яагаад энэ хүнд үйлчлэхгүй байгааг тогтоолоос харна байна. Тухайн хүний гэм буруугүйн асуудлыг энд ярихгүй байна.Тэдний хувьд АН-ын өндөр албан тушаал хашиж байсан эрхмүүдтэй холбоотой хэргүүд дээр өмгөөлдөгггүй шударгаар шалгуулахыг дэмждэг" гэлээ.