/2022.01.20/: Тээврийн цагдаагийн албанд иргэнээс ирүүлсэн мэдээллийн дагуу шалгалт явуулжээ.
2022 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Сонгдо” эмнэлгийн урдаас 10 орчим насны хүүхдээ асаалттай автомашин дотроо орхисон байхад ачсан гэх гомдол мэдээллийн дагуу шалгалт явуулахад иргэн Ц-ийн автомашиныг зөөж шилжүүлэх үйл ажиллагаа явуулж буй байгууллагаас бусдын хөдөлгөөнд саад болсон үндэслэлээр тухайн автомашиныг зөөж шилжүүлсэн.
Шилжүүлэхдээ холбогдох журамд заасан “Ачигч автомашины жолооч, техникийн ажилтан нь тухайн тээврийн хэрэгслийн бүхээгт хүн, амьтан байгаа тохиолдолд зөөж шилжүүлэхгүй” гэсэн заалтыг зөрчсөн нь тогтоогдсон байна. Иймд тус аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг цуцлах саналыг Нийслэлийн автозамын хөгжлийн газарт хүргүүлсэн байна.
Эх сурвалж: ТЦА