/2022.01.19/ Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс цаг үеийн мэдээлэл өгч байна.
ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан:
- Нэгдүгээр сарын 17-ны шинжилгээнээс харахад омикроны тархалт 90 хувьд хүрсэн байна.
Омикрон хувилбарын эмнэлзүйн байдлын талаар мэдээлэл өглөө.
Нийт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 0.7 хувь нь нэн хүнд байдалтай байна. Нэн хүнд ангилалд хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүс хавсарсан өвчтэй, өндөр настай байгаа юм.
Шууд уушгины хатгаа болох нь өмнөх хувилбаруудтай харьцуулахад бага.
Зүрх судасны өвчтэй, чихрийн шижин өвчтэй, уушгины архаг өвчтэй, таргалалттай хүмүүсийн биеийн байдал нь хүндрэх нь их байна.
0-11 насны бүлэг хүүхдүүд дархлаажуулалтад хамрагдаагүй учир хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа юм.
ХӨСҮТ-ээс холбогдох байгууллагууд руу санал хүсэлтийг хүргүүлдэг. Хичээл сургуулилтыг хойшлуулах санал илгээгээгүй талаар Ц.Билэгтсайхан мэдээллээ. Харин цахим хичээллээр хичээллэх боломжтой талаар хэлсэн. Танхимын сургалтыг хойшлуулах нь хамгийн эцсийн сонголт юм шүү.
Хөл хөдөлгөөнийг 50 хувиар бууруулбал тохиолдлын тоо хоёр дахин буурч, эмнэлгийн орны ачаалал буурах тооцоолол гарсан.