/2022.01.18/: Хэдийгээр цар тахлын нөлөө их байсан ч 2021 онд Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 8.1 хувиар нэмэгдсэнийг тус улсын Үндэсний статистикийн газраас мэдээллээ.
2021 онд Хятадын эдийн засгийн эргэлтийн хэмжээ 114 их наяд юань буюу 18 их наяд ам.доллар давжээ. Аж үйлдвэрийн салбар 8.2 хувиар буюу 7.1 их наяд ам.доллар, хөдөө аж ахуйн салбар 7.1 хувиар өсч, 1.3 их наяд орчим ам.долларт хүрч, үйлчилгээний салбар 8.2 хувиар (9.59 их наяд ам. доллар болж) өссөн байна.
Мөн нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 9.1 хувиар өссөн байна. Энэ нь 35128 юань буюу ойролцоогоор 5.500 ам.доллар болжээ. Хөдөө орон нутагт 10.5 хувиар (ойролцоогоор 2.8 мянган ам.доллар), хотод 8.2 хувиар (7.5 мянга орчим доллар) тус тус өссөнийг эдийн засагчид тооцоолжээ.
Харин 2022 онд Хятадын эдийн засагт учрах гол эрсдэлийг хэрэглээний зардал буурах, нийлүүлэлтийн тасалдал, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямрал жин дарна хэмээн шинжээчид онцолж байна.