Д.Ихбаяр, Б.Пүрэвсүрэн нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ихбаяр, Б.Пүрэвсүрэн нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

/2022.01.18/ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан зарим хүмүүст хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлсөн.

Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт агаар, орчны бохирдол хариуцсан дарга, мэргэжилтнүүдэд хариуцлага тооцохыг үүрэг болгосон билээ. Тэгвэл Нийслэлийн Засаг даргын захирамжаар Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Д.Ихбаяр болон Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

Видео: Ерөнхийлөгч БОАЖ-ын сайдад нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэтэй уулзлаа
Видео: Ерөнхийлөгч БОАЖ-ын сайдад нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэтэй уулзлаа
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.