/2022.01.18/ Засгийн газар өчигдөр буюу энэ сарын 17-ны өдөр ээлжит бусаар хуралдаж үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан зарим хүмүүст хариуцлага тооцсон юм.
Үүний нэг нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан байв. Түүнийг өчигдөр ажлаас нь чөлөөлсөн юм.
Харин тэрбээр үүнтэй холбогдуулж өөрийн цахим хуудаснаа, "Ерөнхий сайд шударга, зөв шийдвэр гаргасан гэж үзэж байна. Бүх шатанд хариуцлага тооцох эрүүл зарчим, жишиг тогтоох нь төрийн алба хашиж буй хүн бүрд үүрэг хариуцлагаа ухамсарлах зөв хандлага гэж ойлгох ёстой. Өнөөдөр гарсан шийдвэртэй холбоотой үүнээс өөр тайлбар үгүй" хэмээн бичжээ.