Хүүхдийн мөнгийг бэлнээр авах хүсэлтээ сар бүр явуулах шаардлагагүй
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхдийн мөнгийг бэлнээр авах хүсэлтээ сар бүр явуулах шаардлагагүй

/2022.01.14/ Хүүхдийн мөнгө бэлнээр авах хүсэлтээ И-Баримт аппликейшн, И-Халамж системээр явуулдаг болсон.

Сар болгон ийм хүсэлт явуулах нь хүндрэлтэй байх магадлалтай тул илүү хялбар арга бий болгох үүргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар үүрэг болгон өгсөн юм. Улмаар Гааль, Татвар, Санхүүгийн мэдээллийн технологийн төвийн мэргэжилтнүүд нэмэлт хөгжүүлэлт хийж, нэг дор бүх сарыг идэвхжүүлэх боломжтой болгожээ.

Та нэгдүгээр сарыг идэвхжүүлсэн байсан ч дахин орж бусад саруудыг идэвхжүүлэх хэрэгтэй юм.

Энэ оны долоодугаар сарын 1-н хүртэл 100 мянган төгрөг, түүнээс хойш буюу дараагийн хагас жилд 50 мянгыг нь хуримтлуулж, 50 мянган төгрөгийг авах сонголттой болох юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа "Одоогийн байдлаар 600 мянга орчим хүүхдийн хүсэлт бүртгэгдсэн. 100 орчим мянга нь манай халамжийн хэлтсүүдээр биечлэн болон утсаар, 500 мянган хүүхдийн хүсэлт цахимаар холбогдсон" гэв.

Алтан ширээт үйлдвэрлэл, технологийн парк 2025 онд ашиглалтад орно
Алтан ширээт үйлдвэрлэл, технологийн парк 2025 онд ашиглалтад орно
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.