/2022.01.13/ 13 настай Монгол охиныг бүлэглэж зодсон дөрвөн Солонгос охин тус бүр хүүхдийн хорих ангид ял эдлэхээр болжээ.
Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 13-нд БНСУ-д сурдаг 13 настай Монгол охиныг зургаан цагийн турш бүлэглэж зодсон дөрвөн Солонгос охиныг яллах шүүх хурал амжилттай боллоо.
2021 оны арваннэгдүгээр сарын 27-нд Ульсан хотын прокурорын зүгээс яллагдагч 2 охиныг насанд хүрээгүй гэх шалтгаанаар ялаас чөлөөлж, үлдсэн 2 охиныг эцэг эхийн хяналтад байлгах ял шийтгэлийг төлөвлөсөн байсан.
Тиймээс БНСУ дахь гадаад иргэдийн эрхийг хамгаалах ТББ-ын зүгээс хохирогч охины эцэг эхийн хамт БНСУ-н хэвлэл мэдээлэлд гомдол гаргажээ. Солонгос улсын үндэсний телевиз болох SBS, MBS, JTBC-ийн шударга үнэний талд зогсож өгсөний хүчинд уг хэрэг Солонгос улс даяар цацагдаж, БНСУ-ын Ерөнхийлөгч, ЦЕГ, Хүний эрхийн өмгөөлөгчийн эрчимжүүлсэн ажиллагааны дор шалгасны үр дүнд дөрвөн Солонгос охидод тус бүр хүүхдийн хорих ангид ял эдлүүлэх шийдвэрийг оноожээ.
Эх сурвалж: ГИЭРХ