/2022.01.13/ Өнөөдрийн байдлаар дэлхийн 140 гаруй оронд ковид-19 халдварын Омикрон хувилбар бүртгэгдээд байна. Мөн өнгөрсөн долоо хоногт манай улсад шинэ хувилбар дотоодод бүртгэгдсэн талаар Эрүүл мэндийн сайд мэдээлж байсан билээ.
Хэрэв дотоодын халдварын тоо нэмэгдэж, эмнэлгийн байгууллагууд ачааллаа дийлэхээ байвал шаардлагатай тохиолдолд иргэдийг гэрт нь тусгаарлаж, эмчилгээ хийхийг мэргэжилтнүүд анхааруулж байна. Тиймээс та бүхэнд доорх зөвлөмжийг хүргэж байна.
Омикроны үед гэрээр тусгаарлагдаж байгаа иргэдэд өгөх зөвлөмж.
- Хөнгөн тохиолдолд өвөрмөц эмчилгээ шаардлагагүй
- Шингэн бүлээн юм сайн уух, илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх, хангалттай цагаар унтаж амрах
- Дулаан байх
- Шаардлагатай тохиолдолд /38.5-с дээш халуурах/ халуун бууруулах, өвдөлт намдаах эмийг эмийн зааврын дагуу уух
- Дархлаа дэмжих зорилгоор Д амин дэм 4000 нэгжээр 14 хоног, С амин дэм 1000 мг-аар 14 хоног уух/ 12-оос доош насны хүүхэд 500 мг/ хоолны дараа өдөрт 1 удаа 14 хоног уух
Омикрон хувилбараас хэрхэн сэргийлэх вэ?
Олон хүнтэй газраас зайлсхийх, маскаа зүүх, дархлаагаа дэмжих гээд бид 2 жил хэрэглэж хэвшсэн аргаа цалгардуулахгүй байх шаардлагатай.