НҮБ-ын Хүүхдийн сан 850 мянган ам.долларын эмнэлгийн хэрэгсэл хүлээлгэн өглөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НҮБ-ын Хүүхдийн сан 850 мянган ам.долларын эмнэлгийн хэрэгсэл хүлээлгэн өглөө

2021.07.30

Өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн Сангаас КОВИД-19 цар талын эмчилгээнд хэрэглэх 850 мянган ам.долларын үнэ бүхий Дексаметазон, Кетамин тариа, хүчилтөрөгч өтгөрүүлэгч дагалдах хэрэгслийн хамт, пульсоксиметр зэргийг Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өглөө.

Эдгээр тоног төхөөрөмжийг НҮБ-ын Хүүхдийн Сангийн бага болон дунд орлоготой улс орнуудад эрүүл мэндийн тоног төхөөрөмж, эм ханган нийлүүлэх зорилгоор байгуулсан ACT-A SFF (ACT-A Supplies Financing Facility) сангаар дамжуулан, Канад улсын Засгийн газрын санхүүжилтээр олгож байгаа юм.

Хүлээн авсан эм, хэрэгсэл, тоног төхөөрөмжийг Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, 3 амаржих газар, Эрүүл мэндийн яамны харьяа эмнэлгүүд болон КОВИД-19 халдвартай өвчтнийг хүлээн авч эмчилж байгаа бусад салбар яамны харьяа эмнэлгүүдэд буюу нийт 43 эмнэлэгт албан ёсоор хуваарилж өгсөн болохыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд тэмдэглэв.

Астрофизикчид хар нүхний цаанаас анх удаа гэрэл илрүүлжээ
Астрофизикчид хар нүхний цаанаас анх удаа гэрэл илрүүлжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.