/2021.07.30/: Станфордын их сургуулийн астрофизикч Дэн Уилкинс орчлон ертөнцөөс 800 сая гэрлийн жилийн зайд орших асар том хар нүхээр гэрэл тусахыг хараад нэгэн сонирхолтой зүйл олж харжээ. Тэрээр рентген туяаны хэд хэдэн тод гэрэлтүүлгийг ажигласан ба урьд өмнө үзэгдэж байгаагүй өөр өөр өнгөтэй гэрэл анивчихыг харжээ.
Судлаачид асар том хэмжээтэй хар нүх рүү хий унах үед үүсч буй туяаны ялгарлын гэрлийг ажигласан ба хий хар нүх рүү унах явцдаа рентген туяатай адил гэрэл үүсгэн хар нүхний тойргийн дагуу үүссэн гэрлийн тусгал хүчтэй таталцлыг бий болгож байв.
Кавлигийн нэрэмжит Бөөмийн астрофизик ба сансар судлалын хүрээлэнгийн эрдэмтэн судлаач Вилкинс "Тэр хар нүхэнд орсон гэрэл буцаж гардаггүй учир бид хар нүхний цаана байгаа зүйлийг харах ёсгүй" гэж хэлжээ. Хар нүхний бас нэг хачирхалтай шинж чанарыг ажигласан эрдэмтэн Вилкинс "Хар нүх нь орон зайг эргүүлж, гэрлийг нугалж, өөрийхөө эргэн тойронд соронзон орныг эргүүлж байгаатай холбоотой байж болох юм" гэж тайлбарлажээ.
Энэхүү хачирхалтай нээлтийг 7-р сарын 28-ны "Nature" сэтгүүлд хэвлэгдсэн нийтлэлд дэлгэрэнгүй бичсэн ба Эйнштейний "Харьцангуйн ерөнхий онол"-оор тайлбарлаж болох боловч хар нүхний цаанаас гэрлийг шууд ажиглагдах боломжийг хараахан баталж чадаагүй юм.
"Тавин жилийн өмнө астрофизикчид соронзон орон хар нүхний ойролцоо хэрхэн өөрчлөгдөж болохыг таамаглаж эхлэхдээ хэзээ нэгэн цагт хар нүхийг шууд ажиглах техниктэй болж Эйнштейний "Харьцангуйн ерөнхий онол"-ыг бодит байдал дээр харах болно гэж огт төсөөлөөгүй байсан" гэж нийтлэлийн хамтран зохиогч, Лук Блоссомын Хүмүүнлэг, Шинжлэх Ухааны Сургуулийн профессор, Стэнфордын физикийн шинжлэх ухааны профессор, бөөмийн физикч, астрофизикийн SLAC профессор Рожер Бландфорд хэлжээ.
Хар нүхийг хэрхэн харах вэ?
Энэхүү судалгааны гол зорилго нь титэм гэж нэрлэгддэг зарим хар нүхний нууцлаг шинж чанарын талаар илүү ихийг мэдэх явдал байсан ба том хар нүх рүү унасан материал нь орчлон ертөнцийн хамгийн тод гэрлийн эх үүсвэрийг тэжээж, улмаар хар нүхийг тойрон титэм хэлбэрийг үүсгэдэг байна.
Титэм гэдэг онолоор-хий хар нүх рүү орж, хэдэн сая градус хүртэл хэт халснаар электронууд атомуудаас салж, соронзон плазм үүсгэдэг байна. Хар нүхний хүчтэй эргэлтэд орсон соронзон орон нь хар нүхний дээгүүр маш өндөр эргэлдэх нь манай ертөнцийн нарыг санагдуулдгаас үүдэн "Титэм" гэж нэрлэдэг байна.
Вилкинс хэлэхдээ "Энэхүү соронзон орон хар нүх рүү ойртсоноор эргэн тойронд байгаа бүх зүйлийг халааж, улмаар өндөр энерги бүхий электронуудыг гаргадаг" гэв.
Вилкинс гэрлийн эх үүслийг нарийвчлан судалж үзэхэд хэд хэдэн жижиг анивчсан гэрэл гарч байгааг олж харжээ.
Ирээдүйн ажиглалтууд:
Титэмийг тодорхойлох, ойлгох бидний зорилго үргэлжилж байгаа бөгөөд нэмэлт ажиглалт хийх шаардлагатай байгаа ба ирээдүйн ажиглалтын нэг хэсэг нь Европын сансрын агентлагийн рентген ажиглалтын төв Афина (Өндөр энергитэй астрофизикийн дэвшилтэт дуран) болно. Стэнфордын физикийн профессор, SLAC-ийн бөөмийн физикч, астрофизикийн профессор, Стив Аллены лабораторийн гишүүний хувьд Вилкинс Афинад байрлах өргөн талбайн зураг авагчийн детекторыг бүтээхэд тусалж байгаа ажээ.
Вилкинс хэлэхдээ "Энэ бол бидний ашигладаг рентген телескопоос илүү олон толины тусгалтай бөгөөд илүү богино хугацаанд маш нарийвчлалтай харах боломжийг бидэнд олгоно. Тиймээс, энэхүү төхөөрөмжийн тусламжтайгаар одоо авч байгаа мэдээллээс илүү тодорхой мэдээлэл авах болно" гэж хэлэв.
Эх сурвалж: https://news.stanford.edu/