/2022.01.12/: Украин, Орос, Франц, Герман улсын удирдагчдын шинэ дээд хэмжээний уулзалтын үеэр зүүн Донбассын бүс нутгийн дайныг зогсооход шаардлагатай шийдвэрүүдийг гаргахад бэлэн байна гэж Украины ерөнхийлөгч Владимир Зеленский мягмар гарагт мэдэгдэв.
"Мөргөлдөөнийг зогсоох талаар зөвшилцөх цаг нь болсон, бид дөрвөн улсын удирдагчдын шинэ дээд хэмжээний уулзалтын үеэр шаардлагатай шийдвэрүүдийг гаргахад бэлэн байна" гэж Зеленский мэдэгдэв.
Зеленскийн захиргааны удирдлагын дарга Андрей Ермак мөн мэдэгдэлдээ, Киев гал зогсоох болон хоригдлуудыг солилцох зэрэг арга хэмжээн дээр тохиролцохыг хүсэж байна гэжээ.
Нормандын форматын дагуу дөрвөн талт хэлэлцээ нь Украины зүүн хэсэгт Украины засгийн газрын арми болон Оросыг дэмжигч салан тусгаарлагчдын хооронд үүссэн мөргөлдөөнийг зогсооход туслах зорилготой байсан ч цаашид хэрхэх тал дээр санал зөрөлдөөнтэй байсны улмаас арваннэгдүгээр сард зогссон юм.
Түүнээс хойш Орос 100 мянга шахам цэргээ Украинтай хиллэдэг өөрийн хил рүү ойртуулжээ. Энэ нь түрэмгийлэлд бэлдээгүй, харин барууны орнууд Украины засгийн газарт үзүүдэх дэмжлэгээсээ татгалзахыг хүсч байгаагаа илэрхийлж, АНУ тэргүүтэй НАТО зүүн тийш тэлэхгүй байх баталгааг шаардаж байгаа билээ.
Франц, Германы дипломатчид Нормандын форматыг хэрхэн сэргээх талаар хэлэлцэхээр өнгөрсөн долоо хоногт Москвад ирсэн юм. Францын ерөнхийлөгч Эммануэль Макроны тэргүүн дипломат Даваа гарагт Киевт очжээ.
Францын ерөнхийлөгчийн төлөөлөгч мягмар гарагт сэтгүүлчдэд хэлэхдээ, Киев мухардлаас гарахын тулд улс төрийн ямар нэгэн арга хэмжээ авч магадгүй гэж мэдэгдсэний дараа ахлах зөвлөхүүд энэ сард уулзалт хийнэ гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
ОХУ-ын хэлэлцээний гол төлөөлөгч Дмитрий Козак- Зеленский, Ермак хоёрын нэгэн адил хэлэлцээг сэргээхэд ногоон гэрэл өгсөн гэж албаны хүн мэдэгдэв.
"Байдал хүнд хэвээр байна. Бид итгэл найдвар тавьж хүлээхгүй байгаа Нормандын форматын хүрээнд зөвлөхүүдийн анхны уулзалтыг нэгдүгээр сарын сүүлээр хийх боломжтой гэж бодож байна" гэж нэрээ нууцалсан албаны хүн хэлэв.
2014 онд Орос Крымийг өөртөө нэгтгэсэн ба Москвагийн дэмжлэгтэй Украины зүүн хэсгийг газар нутгийг салан тусгаарлагчдаас Киев эргүүлэн авахыг хүсэх болсоноор Киев, Москва 2-ын харилцаа тасарсан юм. Зеленский хэлэхдээ, тэр цагаас хойш 15,000 очим хүн дайн тулаанд амь үрэгдээд байгаа ажээ.
Эх сурвалж: Роитерс