/2022.01.05/: Твиттер ням гарагт хэт барууны төлөөлөгч Маржори Тэйлор Грийн тус платформд Ковид-19-ын тухай ташаа мэдээллийн бодлогыг олон удаа зөрчсөн хэргээр хувийн хаягийг нь хориглосон гэж мэдэгдлээ.
Энэ үйл явдал нь Хуйвалдааны онолыг нийгмийн дунд "хорт хавдар" гэж нэрлэхэд хүргэсэн ба Бүгд Найрамдах нам ба танхимыг удирдагчид түүнийг хорооноос мөн огцруулжээ.
Бүгд найрамдах намын гишүүний аккаунтыг гуравдугаар сард эхлүүлсэн "ажил хаях" системээс болж бүрмөсөн хаасан байна. Твиттер нь хүмүүст хор хөнөөл учруулахуйц төөрөгдүүлсэн коронавирусын тухай нийтлэл, мэдээллийг тодорхойлоход хиймэл оюун ухаан ашигладаг байна.
Ингэхдээ хоёроос гурван удаа анхааруулга өгөөд 12 цагийн дараа аккаунтыг блоклодог байна. Дөрвөн удаагийн хуурамч мэдээлэл нь долоо хоногийн турш тухайн аккаунтыг түр хаахад хүргэдэг бол тав ба түүнээс дээш анхааруулга нь хэн нэгнийг Twitter-ээс бүрмөсөн устгахад хүргэдэг байна.
Грин телеграм мессежийн аппликейшн дээр хийсэн мэдэгдэлдээ Твиттерийн үйлдлийг Америкийн эсрэг үйлдэл гэж нэрлэжээ. Баталгаажаагүй түүхий мэдээллийг агуулсан засгийн газрын мэдээллийн сангаас авсан Вакцины сөрөг нөлөөллийн тухай мэдээлэх системийн статистикийг жиргэсний дараа түүний хаяг хаагдсан гэж тэр бичжээ.
"Твиттер бол Америкийн дайсан бөгөөд үнэнийг даван туулж чадахгүй" гэж Грин хэлэв.
Твиттер өмнө нь Гринийн хувийн хаягийг 12 цаг болон бүтэн долоо хоногын хугацаанд хааж байсан ажээ. Хориг нь Гриний хувийн @mtgreenee хаягт хамаарах боловч албан ёсны Twitter хаяг болох @RepMTG-д нөлөөлөхгүй аж.
Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тэрээр арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг дэмжиж байгаагаа илэрхийлж, 2020 оны сонгуулийн саналыг хулгайлсан гэх мэт худал хуурмаг мэдээлэл, Доналд Трампыг дэмжигч Anon-ын үндэслэлгүй хуйвалдааны онолыг дэмжиж, АНУ-ын Калифорни мужийн Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси зэрэг Ардчилсан намын улстөрчдийн эсрэг хүчирхийлэл үйлдэхийг уриалж байжээ.
Өнгөрсөн хоёрдугаар сард Сенат дахь Бүгд найрамдах намын удирдагч Митч МакКоннелл хуйвалдааны онол, "худал"-ыг хүлээн зөвшөөрч буйгаа "Бүгд найрамдах нам доторх хорт хавдар" гэж нэрлэжээ. Өнгөрсөн сард Ардчилсан намын тэргүүлсэн танхим түүнийг хоёр хорооны томилолт, Төлөөлөгчдийн танхимын боловсрол, хөдөлмөрийн хороо, мөн Төлөөлөгчдийн танхимын Төсвийн хорооноос хасав.
Долоодугаар сард Ерөнхийлөгч Жо Байден "хүмүүсийг устгаж" байгаа хуурамч вакцины талаарх мэдэгдлийн эсрэг арга хэмжээ авахыг технологийн компаниудад уриалсан гэх мэдээллийн дараа Твиттер Гринийг долоо хоногоор түр хаасан байна. Твиттер нь COVID-19-ийн талаарх аюултай ташаа мэдээллийг өөрийн сайтнаа гаргахгүйн тул дэлхий даяар олон мянган жиргээг устгаж, сая сая аккаунтуудтай тэмцэж эхэлснээ мэдэгдээд байна.
Greene-ийн сүүлчийн жиргээнүүдийн дунд "Ковид вакцины улмаас нас барсан тохиолдол маш өндөр байна" гэж худал иш татсан нь түүний Telegram аккаундад хадгалаатай байсан бөгөөд мөн интернет архивт хадгалагдсан байна.
Ням гарагт Цагаан ордны эрүүл мэндийн ахлах зөвлөх, доктор Энтони Фаучи хэлэхдээ, АНУ-д шинэ COVID-19 тохиолдлын "босоо өсөлт" ажиглагдаж байгаа бөгөөд одоо өдөрт дунджаар 400,000 тохиолдол бүртгэгдэж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо нэмэгдсээр байна. COVID-19-ийн омикрон хувилбар нь улс даяар шинэ тохиолдлын өсөлтийг бий болгосон хэмээжээ.
Эх сурвалж: франц24