Нүүрсний экспорт 2021 онд 44 хувиар буурчээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нүүрсний экспорт 2021 онд 44 хувиар буурчээ

/2022.01.05/: 2021 оны 12 дугаар сарын 24-30-ны өдрүүдэд авто замаар 665, төмөр замаар 800 чингэлэг нийт 135.6 мянган тонн нүүрс, авто замаар 144 чингэлэг зэсийн баяжмал, төмөр замаар 8 чингэлэг буюу 0.9 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал экспортолжээ.

Өнгөрөгч 2021 онд 21.3 сая тонн нүүрс олборлож, оны эхнээс арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн байдлаар 15.9 сая тонныг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 44.3%-иар буурсан үзүүлэлттэй байна.

Өнгөрөгч оны эхнээс арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн байдлаар 1.24 сая тонн зэсийн баяжмал экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 11%-ийн бууралттай байв. Гэсэн хэдий ч зэсийн баяжмалын үнэ дэлхийн зах зээл дээр өндөр байсан учир 2021 оны төлөвлөгөө 111%-ийн гүйцэтгэлтэй буюу давж биелжээ.

Төмрийн хүдрийн баяжмалын тухайд, мөн хугацаанд 6.89 сая тонныг экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 15%-иар буурчээ.

Манай улсын экспортын гол түүхий эдүүдийн гарц буурсан нь коронавируст халдварын тархалтын улмаас БНХАУ хилээ хаасантай холбоотой юм.

Харин төв банк оны эхнээс өнгөрсөн сарын 30-ны өдрийн байдлаар 20.60 тн алт худалдан авсан нь 2020 оны мөн үеэс 12.5%-ийн бууралттай байгаа ч 2021 оны төсвийн тодотголоор баталсан төлөвлөгөөнд хүрч, гүйцэтгэл 103%-ийн биелэлттэй байна.

2021 онд 4.66 сая баррель газрын тос олборлож, 4.09 сая баррелийг экспортолжээ.

Автомашин шатсан 4 дуудлага бүртгэгджээ
Автомашин шатсан 4 дуудлага бүртгэгджээ
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.