Гурав дахь тун хийлгэснээс хойш 3 сарын дараа эсрэг биеийн түвшин буурч байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гурав дахь тун хийлгэснээс хойш 3 сарын дараа эсрэг биеийн түвшин буурч байна

/2022.01.03/ Дэлхийн улс орнууд дахь коронавируст халдварын Омикрон хувилбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас мэдээллээ.

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, "Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс хамгийн түрүүнд Омикрон хувилбарын давлагаанд өртсөн. 2021 оны сүүлээр тус улсад Омикрон хувилбарын тохиолдлын тоо буурч эхэлсэн. Түүнчлэн Их Британид халдварын тохиолдол буурсан. Өөрөөр хэлбэл халдварын давлагаа үүссэнээс хойш нэг сарын дараа намжиж байна.

Гуравдугаар тун хийлгэснээс хойш 3 сарын дараа эсрэг биеийн түвшин буурч байгаа нь судалгаагаар нотлогджээ. Тиймээс Израйль улс эрүүл мэндийн салбарынхаа ажилчид болон 60-аас дээш насныханд дөрөв дэх тунг хийж байгаа аж. Харин манай улсын хувьд судалгааны шатандаа явж байна" гэв.

Цэргийн бүртгэл нэгдүгээр сарын 5-21-нд болно
Цэргийн бүртгэл нэгдүгээр сарын 5-21-нд болно
 
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийн санал, зөвлөмжийг УИХ-ын байнгын хороодоор хэлэлцэхээр тогтлоо
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийн санал, зөвлөмжийг УИХ-ын байнгын хороодоор хэлэлцэхээр тогтлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.