Байден, Путин хоёрын яриа дипломат харилцааны шинэ эхлэлийг тавьж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Байден, Путин хоёрын яриа дипломат харилцааны шинэ эхлэлийг тавьж байна

Putin warns Biden against major sanctions over Ukraine: Kremlin | Conflict  News | Al Jazeera

/2021.12.31/: АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар пүрэв гарагт Украины асуудлаар харилцан анхааруулга хийсэн ба ирэх нэгдүгээр сард болох дипломат хэлэлцээний хурцадмал байдлыг намжаахад тустай гэсэн өөдрөг үзлийг илэрхийлэв.

Энэ сарын хоёр дахь хэлэлцээр болох 50 минут үргэлжилсэн яриандаа Байден ОХУ-ыг Украины ойролцоох цэргийн хүчээ сааруулах хэрэгтэй гэж хэлсэн бол Путин Вашингтон болон холбоотнуудын заналхийлсэн хориг арга хэмжээ нь дипломат харилцаагаа таслахад хүргэж болзошгүй гэж мэдэгджээ. Энэхүү яриа, хэлэлцээрийг Путин санаачилсан байна.

Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки "Ерөнхийлөгч Байден эдгээр яриа хэлэлцээнд бодит ахиц дэвшил нь орос цэргээ нэмэгдүүлэх бус хумисан тохиолдолд л гарах боломжтой гэдгийг дахин хэллээ."

Кремлийн туслах Юрий Ушаков хэлэхдээ, энэ уриалга нь цаашдын яриа хэлэлцээнд "сайн дэвсгэр" бий болгосон гэв.

Удирдагчид нэгдүгээр сарын 9,10-нд болох АНУ-Оросын аюулгүй байдлын уулзалт, дараа нь нэгдүгээр сарын 12-нд болох Орос-НАТО-гийн хурал, Москва, Вашингтон, Европын бусад орнууд нэгдүгээр сарын 13-нд товлосон уулзалтын суурийг тавьж өглөө.

Biden, Putin to hold second call this month as Ukraine tensions simmer -  The Jerusalem Post

Дипломат ёсны тухай ярьж байгаа ч уг хэлэлцээрийн өнгө аясыг хоёр талын албаныхан "ноцтой" гэж тодорхойлсон. Мөн аль аль тал нь шийдэлд хүрэх талаар дорвитой ахиц дэвшил гаргаагүй байна.

Байден өөрийн хувьд хэрвээ ОХУ Украин руу довтлохоор шийдсэн бол урьд өмнө хэзээ ч авч байгаагүй хориг арга хэмжээ авна гэж сүрдүүллээ.

"Байден асуудлыг шийдэх хоёр зам байгаагийн нэг нь дипломат харилцаа бол нөгөө нь Орос Украин руу довтлохыг сонговол урьдчилан сэргийлэх арга хэмжээнд илүү анхаарах гэсэн зам юм" гэж засаг захиргааны өндөр албан тушаалтан хэлэв.

ОХУ-ыг дэлхийн эдийн засаг, санхүүгийн системээс үр дүнтэйгээр салгах, Европын цэргийн эвсэл болох Хойд Атлантын эвслийн байгууллагыг цаашид зэвсэглэх арга хэмжээнүүдийг авахаа мэдэгдсэн байна.

Ушаков хэлэхдээ, Путин одоо эсвэл хожим нь ямар нэгэн хориг арга хэмжээ авах нь "манай орнуудын харилцааг бүрэн таслахад хүргэж болзошгүй" гэж хариулсан гэжээ.

Тэрээр нэмж хэлэхдээ: "Манай ерөнхийлөгч энэ нь бидний үр удамдаа үлдээх маш том алдаа байх болно гэж хэлсэн" хэмээжээ.

2014 онд Украины Крымийн хойгийг эзлэн авч, Украины зүүн нутагт тулалдаж буй салан тусгаарлагчдыг дэмжсэн. Москва сүүлийн хоёр сарын хугацаанд Украинтай хиллэдэг хилийнхээ ойролцоо хэдэн арван мянган цэргээ байрлуулсан нь барууныхныг сандаргаад байна.

ОХУ Украин руу довтлохоор төлөвлөж байгааг үгүйсгэж, цэргээ өөрийн нутаг дэвсгэрт хүссэнээрээ шилжүүлэх эрхтэй гэж мэдэгджээ.

Барууныхан Украиныг дахин зэвсэглэж байгаад санаа зовсон Москва НАТО-г цаашид зүүн тийш тэлэхгүй, Украин болон бусад хөрш орнуудад довтолгооны зэвсгийг байрлуулахгүй байх хууль ёсны баталгааг хүсч байна гэж мэдэгджээ.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Орос Украинтай хиллэдэг хилээс 10,000 орчим цэргээ татна гэсэн мэдээлэл гарсан ч сүүлийн долоо хоногт АНУ-ын түгшүүр арилаагүй гэж Байдены засаг захиргааны өндөр албан тушаалтан мэдэгдэв. Бусад албаны хүмүүс Оросыг хилээсээ ухарч байгаа нотлох баримт бага байна гэж мэдэгдэв.

Эх сурвалж: reuters

Их бүтээн байгуулалт, их шинэчлэлд Улаанбаатар хотын иргэн Та бүхнийг урьж байна
Их бүтээн байгуулалт, их шинэчлэлд Улаанбаатар хотын иргэн Та бүхнийг урьж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.