Г.Хажидмаа: Эцэг эхчүүд нь хүүхдээ хүчирхийлэх тохиолдол гарч байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Хажидмаа: Эцэг эхчүүд нь хүүхдээ хүчирхийлэх тохиолдол гарч байна

/2021.12.27/ Монголын амлалт нэхэх эмэгтэйчүүдийн холбооноос 2022 оныг Хүүхдийн эрхийг хамгаалах жил болгохыг уриалж, хэвлэлийн хурал хийж байна.

Хүний эрх хөсөр хаягдсан байна. Дабль стандарт, ялгавартай хандах гэх мэт. Бид хүүхдийн эрхийг олон нийт, төр засаг, олон улсын байгууллагын анхааралд өртүүлж, тэдний эрхийг хамгаалахын төлөө тэмцэнэ. Намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага, эмэгтэй гишүүд хүүхдийн талаар дуугарахгүй байна.

Г.Хажидмаа:

Зөвхөн нэг улиралд 4 мянга гаруй хүчирхийллийн хэрэг гарсан байна. Манай байгууллагын зүгээс өнгөрсөн хугацаанд УИХ-ын эмэгтэй гишүүд, олон улсын байгууллагыг хүүхдийн эрхийн төлөө дуу хоолойгоо өргөх юм болов уу гэж удаан харлаа. УИХ-ын гишүүн П.Анужин өөрийнх нь хүүхэд л сургууль дээрээ асуудалтай байдгаа ярьсан. Тэгэхээс биш олон хүүхдийн өмнөөс ярьсангүй ээ. 14 настай охин бэлгийн харьцаанд орж болно гээд хуулиндаа заасан байгаа. Энэ хуулинд маш олон гажуудал байна.

Хүн бүрийг үр хүүхдээ хайрлаач ээ гэсэн уриалгыг 2022 онд гаргахгүй бол эцэг эх нь өөрсдөө хүүхдээ хүчирхийлэх тохиолдол гарч байна. Аймаг сум, дүүргийн нийгмийн ажилтан хүүхдийн төлөө явахгүй, сонгууль болохоор хүн цуглуулж өгдөг л ажил хийж байна.

83 тохиолдол батлагдаж 1 хүн нас баржээ
83 тохиолдол батлагдаж 1 хүн нас баржээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.