Ховор металлын олборлолтоороо Хятад Улс ноёрхож байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ховор металлын олборлолтоороо Хятад Улс ноёрхож байна

China Cements Rare Earths Dominance With New Global Giant

/2021.12.27/: Хятад Улс газар доорх ховор металлын аврага том компанийг бий болгож гол үйлдвэрлэгчдийг нэгтгэснээр олон арван жилийн турш ноёрхсон дэлхийн үйлдвэрлэлд хяналтаа бэхжүүлнэ.

Хятадын Minmetals Rare Earth ХХК-аас гаргасан хөрөнгийн биржийн мэдүүлгийн дагуу тус групп нь Хятадын China Minmetals Corp., Aluminium Corp., багтаасан Хятадын ховор газрын баялгийн группийг байгуулснаар үйлдвэрлэлийг хурдасгах болно.

Энэхүү арга хэмжээ нь нөөцийг оновчтой хуваарилах, ногоон хөгжлийг хэрэгжүүлэх, газрын ховор элементийн салбарын гүн боловсруулалтыг сайжруулах зорилготой гэж CCTV мэдээлэв. Шинэ группийн 31.21 хувийг Төрийн өмчийн хяналт, удирдлагын хороо, харин Chinalco, China Minmetals, Ganzhou Rare Earth групп 20.33 хувийг тус тус эзэмшихээр болсон байна.

"Энэ нь ойрын жилүүдэд нийлүүлэлтийн сүлжээг тэжээхийн тулд Хятадын аж үйлдвэрийг илүү өргөн хүрээнд өөрчлөх ажлын нэг хэсэг болох бөгөөд нийлүүлэлтийн сүлжээ нь ирэх арван жилд амжилтанд хүрэх гол хэрэгсэл гэдгийг хүлээн зөвшөөрч байна" гэж АНУ-ын цорын ганц газрын ховор элемент үйлдвэрлэгч MP Materials компанийн гүйцэтгэх захирал Жим Литинский хэлэв. "Барууны орнууд нэгдсэн орон нутгийн ханган нийлүүлэлтийн сүлжээтэй байх шаардлагатайг улам бүр ойлгож байгаа нь бизнесийн хувьд маш сайн хэрэг юм."

rare earth metals: China cements rare earths dominance with new global giant,  Auto News, ET Auto

China Minmetals Rare Earth компаний хувьцаа Шэньчжэне хотод 8.5%-иар өссөн бол Aluminium Corp of China Ltd-ийн хувьцаа Шанхайд 5%-иас дээш хувиар өссөн байна.

Хятад Улс энэ салбарт давамгайлж байгаа нь санаа зовоосон асуудал болоод байна. 2019 онд бусдад бага танигдсан материалууд олны анхаарлын төвд орох үед Хятад Улс импортынхоо 80 хувь нь АНУ-аас хамааралтай байдаг тус улсын экспортын хяналтыг гартаа авсан нь худалдааны дайныхаа нэг хэсэг нь болсон юм. Эцсийн дүндээ ямар ч хязгаарлалт хэрэгжээгүй ч нэг улсаас хараат байх эрсдэлийг онцолж, барууны эдийн засгаас ховор газрын элементүүдээс хараат бус байхыг хүссэн олон мэдэгдэл хийгджээ.

Бээжингийн зүгээс 2016 онд тусгай зөвшөөрөлтэй зургаан группыг байгуулж бүтцийн өөрчлөлтийн хүрээнд хийсэн хамгийн сүүлийн шатны нэгдэлийг бий болгосон байна. Мөн засгийн газар үйлдвэрлэлд хяналт тавьж, компаниудад жил бүр квот олгодог болсон ба энэ жилийн олборлолтын хэмжээг 168 мянган тонноор тогтоосон ажээ.

Энэ онд эрэлт нийлүүлэлтээсээ давж, эрчим хүчний хомсдол тасалдлыг даамжруулж, түүхий эдийн үнэ өргөн хүрээтэй өссөн нь үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлснээр ховор газрын элементүүд болох неодим ба празеодим -- байнгын соронзонд ашиглагддаг хоёр элементийн үнэ өссөн байна.

Эх сурвалж: indiatimes.com

Телевизороор үзүүлж буй хоолыг долоож, амталж болдог дэлгэц бүтээжээ
Телевизороор үзүүлж буй хоолыг долоож, амталж болдог дэлгэц бүтээжээ
 
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.