Хятад 13 сая хүнтэй хотод хатуу хөл хорио тогтоов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятад 13 сая хүнтэй хотод хатуу хөл хорио тогтоов

/2021.12.24/ Хятад Улс 13 сая хүнтэй Ши-Ань хотод хатуу хөл хорио тогтоолоо.

Учир нь өнгөрөгч мягмар гарагт тус хотод ковидын 52 шинэ тохиолдол илэрсэн юм. Удахгүй болох Цагаан сарын баяр болон хоёрдугаар сарын 4-нд эхлэх Бээжингийн Өвлийн олимпийн үеэр дотоодын хөдөлгөөн хэт ихсэхээс ийнхүү сэрэмжилсэн хэмээн хотын эрх баригчид мэдээлсэн байна.

Гэсэн ч шинээр илэрсэн халдварын дунд омикрон хувилбар тогтоогдоогүй. Лхагва гарагт зөөвөрлөгдсөн 63 тохиолдол илэрчээ.

Эртний түүхтэй энэ хотыг бид хятадын 8000 гаруй цэргийн шавар арми олдсон гэдгээр нь мэднэ.

Эх сурвалж: CNN

Видео: Нэг уут бэлгэнд 16 дахин их сахарын хэмжээ агуулагддаг
Видео: Нэг уут бэлгэнд 16 дахин их сахарын хэмжээ агуулагддаг
 
ХОРИГДЛУУД ЯЛ ЭДЭЛЖ БАЙНА УУ, ДАРГА НАРЫН ХАУС БАРЬЖ БАЙНА УУ?
ХОРИГДЛУУД ЯЛ ЭДЭЛЖ БАЙНА УУ, ДАРГА НАРЫН ХАУС БАРЬЖ БАЙНА УУ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.