/2021.12.23/: Парламентийн боловсрол хөтөлбөрийн нээлтэд УИХ-ын Дарга Г.Занданшатар үг хэллээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Хүүхэд залуус бол Монголын маргаашийг авч явах ирээдүй нь. Тиймээс одооноос төрийн хэрэгт оролцох, төр засгийг удирдах, нийгэм, хамт олноо манлайлах үйл хэрэгт суралцах нь чухал юм.
Үүнд “Парламентын боловсрол” хөтөлбөр тусална.
Улсын Их Хурал:
1. Ард түмний засаглах эрхийг хангасан парламент байх
2. Ардчилсан ёс, хүний эрхийг эн тэргүүнд дээдлэх
3. Парламентын ардчиллаа улам бататган бэхжүүлэх
4. Цахим парламент болох
5. Сонгодог парламентын тогтолцоо бүрдүүлэх гэсэн 5 гол зорилтод үйл ажиллагаагаа чиглүүлнэ.
Энэ зорилго хэрхэн хэрэгжих нь зөвхөн УИХ-ын гишүүдээс хамаарахгүй. Иргэдтэйгээ, хүүхэд залуустайгаа хамтарч хэрэгжүүлнэ. Тиймээс Парламентын боловсрол хөтөлбөрт оролцож буй хүүхэд, залуусын хувь нэмэр чухал байх болно.
Бид энэ хөтөлбөрийн хүрээнд Парламентын боловсрол олгох сургалт явуулна. Парламентын боловсролын веб сайт ажиллуулна. УИХ-ын дэргэд “Парламентын сургалтын танхим” байгуулна.
Эх сурвалж: УИХ