Тунисын Эннахда намын төв байранд өөрийгөө шатаажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тунисын Эннахда намын төв байранд өөрийгөө шатаажээ

Security forces stand outside the headquarters of Tunisia's Ennahda party after a fire broke out a the building in Tunis, Tunisia December 9, 2021. REUTERS/Jihed Abidellaoui

/2021.12.10/: Пүрэв гарагт Тунисын Исламист Эннахда намын төв байранд өөрийгөө шатаасны улмаас нэг хүн нас барж, 12 хүн шархадсан бөгөөд тэдний дунд Ерөнхий сайд асан Али Ларайед байсан хэмээн иргэний хамгаалалтын агентлаг болон шүүхийн эрх баригчид мэдэгдэв.

Эннахда тус байгууллагын нэг гишүүн галд амиа алдсан гэж мэдэгдсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Шүүхийн эрх баригчид нас барсан хүнийг Эннахдагийн төв байранд өөрийгөө шатаасан хүн гэж мэдэгджээ.

Эннахда намын тэргүүн Рачед Ганнучи сэтгүүлчдэд хэлэхдээ "Энэ бол гадуурхалт, ядуурлын золиос болсон хүн. Тэр бол Эннахдагийн хөвгүүдийн нэг. Тэр (2011) хувьсгалаас өмнө дарангуйллын эсрэг 10 жил шоронд суусан нэгэн" гэжээ.

Нас барсан хүний эрх зөрчигдсөнийг засаг хүлээн зөвшөөрсөн боловч нөхөн төлбөр олгоогүй гэж Ганнучи нэмж хэлэв.

People stand outside the headquarters of Tunisia's Ennahda party after a fire broke out a the building in Tunis, Tunisia December 9, 2021. REUTERS/Jihed Abidellaoui

Эннахдагийн гишүүд болон гэрчүүдийн мэдээлснээр, нийслэл Тунис хотын барилгад гарсан галын улмаас шархадсан хүмүүсийн дунд тус намын хоёр өндөр албан тушаалтан байсан гэнэ. Нэг нь Ларайедх байсан бөгөөд тэрээр хоёр давхрын цонхноос аюулгүй газар руу үсэрсний улмаас гэмтсэн байна. Нөгөө нэг нь АбдельКарим Харуни байсан гэж тэд хэлэв.

Эннахда бол парламент дахь хамгийн олон суудалтай нам боловч Ерөнхийлөгч Кайс Сайед долдугаар сарын 25-нд тус намын бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэний дараа тэрээр олон жилийн засгийн газрын саажилтыг зогсоох цорын ганц арга зам юм хэмээн зарлига гарган удирдах болжээ.

Арабын хавар буюу Арабын ертөнц даяар ардчиллыг нэмэгдүүлэхийг уриалсан бослогын давалгаа 11 жилийн өмнө Тунис улсад гудамжинд худалдагч өөрийгөө шатаасны улмаас үүссэн юм.

Эх сурвалж: reuters

Сибирт “зомби” түймэр гарч байна
Сибирт “зомби” түймэр гарч байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.