Д.Ганбат: Өмнөд Солонгост очиж ард иргэдийнхээ амьдралтай танилц
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ганбат: Өмнөд Солонгост очиж ард иргэдийнхээ амьдралтай танилц

/2021.12.09/ УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай, Нийтийн мэдээллийн тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат үг хэллээ.

Тэрбээр, "МАН-ын хурал сая боллоо. Азид анх удаа байгуулагдсан нам гэж байна лээ. Мөн Монгол Улсын улс төрийн ууган хүчин гэсэн. Гэтэл БНСУ-д манай 13 настай охин 6 цаг хэрцгийгээр зодуулсан байна. Энэ мэдээ БНСУ-ын хэвлэл мэдээллээр цацагдаж л ил болсон. Охины ээж арга бараад элчин сайдын яаманд хандах ямар ч итгэл найдваргүй болсон гээд ярьж байна лээ. Засаг төр барьж, 100 жил болсон намын өмнөөс Монгол Улсын иргэнийхээ хувьд ичиж байна. Засгийн газрын зүгээс БНСУ-д байгаа Элчин сайд, ГХЯ-ныхаа сайдтай хариуцлага тооц. Өмнөд Солонгост очиж ард иргэдийнхээ амьдралтай танилц" гэв.

Энэтхэгийн Батлан хамгаалахын штабын дарга эхнэрийн хамт амь үрэгджээ
Энэтхэгийн Батлан хамгаалахын штабын дарга эхнэрийн хамт амь үрэгджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.