Ж.Амгалан: Шинэ жилийн амралтыг 5-6 хоногоор сунгах нь халдварын тархалтыг ХОЙШЛУУЛНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Амгалан: Шинэ жилийн амралтыг 5-6 хоногоор сунгах нь халдварын тархалтыг ХОЙШЛУУЛНА

/2021.12.09/ УОК-ын шуурхай штабын ээлжит мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн дарга, хурандаа Ж.Амгалан Омикрон хувилбарын талаар дараах мэдээллийг өгсөн юм.

Тэрээр:

- "Халдварын тоо хэдийгээр нэмэгдэж байгаа ч хүндрэх хүний тоо хурдан хугацаанд шийдэгдэж байна. Олон улсын хэмжээнд тухайн хувилбарын тархалтыг удаашруулах талаар дараах саналыг гаргасан.

1. Омикрон хувилбарын оргил үеийг хойшлуулах боломжтой. Энэ хүрээнд шинэ жилийн баярын амралтын өдрийг 5-6 өдрөөр сунгах, зайнаас ажиллах, сурах хэлбэрт шилжих. Үзвэр үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэх иргэдийн тоог багасгах зэрэг арга хэмжээ авах шаардлагатай байна гэж дэлхий нийтээр харж байна.

2. Гуравдугаар тунгийн дархлаажуулалтыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Ойрын хавьтал болсон иргэдийг гэрийн ажиглалтад байлгах нь зүйтэй.

Эдгээр арга нь омикрон хувилбарын тархалтын оргил үеийг хойшлуулах боломжтой" гэв.

Амгалан орчмын агаар хамгийн их бохирдолтой байна
Амгалан орчмын агаар хамгийн их бохирдолтой байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.