/2021.12.07/ Монголын топ 100 компанийн захирлууд болон удирдах ажилтнууд оролцсон “EXECUTIVE SUMMIT 2021” эхэллээ. Ийнхүү МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Их сэргэлтийн хуулийн бодлогын талаар эхний илтгэлийг тавилаа. Тэрээр:
- "Хувийн хэвшил өөрсдөө манлайлж ажиллах ёстой. Монголд ямар ч жижиг бизнес эхэлсэн дампуурчих гээд байдаг. Тэгвэл энд цугласан бизнесийнхэн хамтран ажилласнаар ямар ч бизнэс хөл дээрээ зогсоод явдаг болно. Хамтарч хоршиж байж зах зээлд гарах ёстой.
Ерөөсөө экспортыг дэмжье гэвэл кластерийг ч дэмжих ёстой. Саяхан бид гадаадын хөрөнгө оруулалтаа хэрхэн засахаа эргэцүүлсэн. Эхлээд ялгаагүй босгогүй болгоно гэсэн ч том эсэргүүцэлтэй тулсан.
Өнөөдөр Турк 250 мянган долларын үл хөдлөх авбал шууд оршин суух эрх өгдөг байна. Монгол Улс паспортын хүчин чадлаар дэлхийд 156 дугаарт жагсаж байна. Монголд ирэх хүн энэ хирээр бага байна.
Монгол паспортын чанар яаж сайжрах вэ? Мэдээж эдийн засаг хамааралтай, энэ үзүүлэлтээр Сингапур тэргүүлдэг. Гаднынхан бидэнд итгэхгүй байна. Энэ итгэл дотоодод ч адил.
3500 гаруй хүн хамрагдсан судалгаагаар итгэлийн индекс эрс буурсан байна. Хөрөнгө оруулалт хийх сонирхол асар их буурч байна. Дотоод болон гадааддаа итгэлээ сэргээе. Энэ бүхнийг эв нэгдлийн бодлого “Их сэргэлт -GREAT RESET” хэрэгжүүлж байж давна" гэлээ.