Утаажилтын бүсээс 13 иргэнийг гаргаж, 2 иргэний амь насыг аварлаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Утаажилтын бүсээс 13 иргэнийг гаргаж, 2 иргэний амь насыг аварлаа

263442818_1925258834337999_7512575632115820235_n.jpg

/2021.12.06/ Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт ахуйн гал түймрийн 31, аврах ажиллагааны 2 буюу нийт 33 удаагийн дуудлага бүртгэгджээ.

Дуудлагын дагуу нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах ангиудын алба хаагчид ажиллаж, гал түймрийн утаажилтын бүсээс 13 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл, ослоос 2 иргэнийг аварсан байна. Түүнчлэн иргэдийн 570 сая төгрөгийн өмч хөрөнгийг галаас хамгаалжээ.

Он гарсаар өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд ахуйн гал түймрийн 1,463, аврах ажиллагааны 194 буюу нийт 1,657 удаагийн дуудлага бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16,2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Эх сурвалж: ОБЕГ

Зарагдсан барааг буцаах боломжтой болжээ
Зарагдсан барааг буцаах боломжтой болжээ
 
Нийслэлийн ЗДТГ-тай хамтран ажиллана
Нийслэлийн ЗДТГ-тай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.