Монгол сурагчид дэлхийн тэргүүн эгнээнд бичигдлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол сурагчид дэлхийн тэргүүн эгнээнд бичигдлээ

/2021.12.06/ Дэлхийн Экспо-2020/2021 хүрээнд дунд сургуулиудын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 53 орны 295 ЕБС, шатрын академын нийт 2600 хүүхэд цахимаар өрсөлдөж, Финалын шатанд шилдэг 12 сургууль шалгаран АНЭУ-ын ДУБАЙ ХОТОД 2021 оны 11-р сарын 23-30ны хооронд танхимаар болж өндөрлөлөө.

Тэмцээний дүн гарахад:

  • Бүгд Найрамдах Энэтхэг Улсын дунд сургууль 1-р байр
  • Бүгд Найрамдах Перу Улсын дунд сургууль 2-р байр
  • Монгол Улсын 33-р дунд сургуулийн баг 3-р байр
  • Монгол Улсын 1-р дунд сургуулийн баг 4-р байрт тус тус шалгарсан байна.

Онцолж хэлэхэд түрүүлсэн Энэтхэг улсын сургуулийн багт 3 Олон улсын Их мастер багтаж дундаж чансаа нь 2460 байсан нь манай хүүхдүүд том өрсөлдөөнөөс том үр дүнг харуулж чадсан нь харагдаж байна.

Мөн энэхүү шигшээ тэмцээн Дэлхийн аваргын төлөө өрсөлдөж буй Магнус Карлсен -Ян Непомняши нарын тэмцээн болж буй зааланд болсон аж.

Амжилттай оролцон дэлхийд шилдэг гэдгээ баталсан нийт шатарчин хүүхдүүддээ болон 33-р сургууль, 1-р сургуулийн удирдлага, хамт олонд халуун баяр хүргэж, талархал илэрхийлж байна.

Эх сурвалж: Монголын Шатрын холбоо

Даваа гараг бүр агаарын чанарын мэдээг хүргэнэ
Даваа гараг бүр агаарын чанарын мэдээг хүргэнэ
 
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.