Улс, аймаг, сумын цолтой 50 орчим бөхөөс допингийн шинжилгээ авна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улс, аймаг, сумын цолтой 50 орчим бөхөөс допингийн шинжилгээ авна

/2021.12.06/ Монголын үндэсний бөхийн холбоо улс, аймаг, сумын цолтой 50 орчим бөхөөс допингийн шинжилгээ авах талаар мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд,

Допингийн шинжилгээний төлбөрийн тухай

Монголын Үндэсний Бөхийн Холбоо нь үндэсний бөхийн уламжлал, дэг жаягийг зөв зохистойгоор хойч үедээ уламжлуулан үлдээх, цэвэр шударга өрсөлдөөнийг эрхэмлэх зорилт тавин ажиллаж байна.

МҮБХ-ны 2021 оны зургаадугаар сард шинэчлэн баталсан бөхийн барилдааны дүрмийн 7.3 дахь “... Допингийн шинжилгээг авах болон хөндлөнгийн хяналт тавихад бөхийн дэвжээдийг татан оролцуулна...” заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд улс, аймаг, сумын цолтой 50 орчим бөхөөс заал танхимын барилдаан болон бэлтгэл сургуулилалтаас явцын шинжилгээг авна.

Дэвжээд тус бүр 2-оос доошгүй бөхийн шинжилгээний зардлыг (Нэг шинжилгээ -1.8 сая төгрөг) МҮБХ-ны допингийн эсрэг сангийн Төрийн банкны 240108298407 тоот дансанд энэ оны арванхоёрдугаар сарын 25-ны дотор шилжүүлнэ үү.

Төлбөр шилжүүлээгүй тохиолдолд тухайн дэвжээнд харьяалагддаг улс, аймгийн цолтой бөхийг Монгол бөхийн өргөөнд зохиогддог барилдаанд оролцуулах боломжгүй болно гэж МҮБХ-ноос мэдээллээ.

Эх сурвалж: МҮБХ

Ховд Их сургуулийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ
Ховд Их сургуулийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.