Бусдыг шахаж согтоохыг ХУУЛИАР ХОРИГЛОНО
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бусдыг шахаж согтоохыг ХУУЛИАР ХОРИГЛОНО

/2021.12.26/ Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн долдугаар зүйл болох согтууруулах ундааны хэрэглээнд тавих шаардлагад бусдыг шахаж согтоох, 21 нас хүрээгүй хүнийг уруу татаж согтууруулах ундаа уулгахыг хориглох зэрэг зүйл заалтыг тусгасан байдаг.

Тус хуулийн зарим зүйл заалтаас тодруубал,

7 дугаар зүйл. Согтууруулах ундаа хэрэглэх, худалдах, түүгээр үйлчлэхэд хориглох зүйл

7.1. Дараахь газарт согтууруулах ундаа хэрэглэх, худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно:

7.1.1. төрийн болон төрийн бус байгууллагын албан байр;

7.1.2. согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад аж ахуйн нэгжийн албан болон үйлдвэрлэлийн байр;

7.1.3. хүүхдийн цэцэрлэг, бүх шатны сургууль, эмнэлэг, сувиллын газар;

7.1.4. оюутан, сурагчдын хичээлийн болон нийтийн байр;

7.1.5. орон сууцны орц, хонгил;

7.1.6. гудамж, талбай, цэцэрлэг;

7.1.7. галт тэрэг, авто тээвэр, усан болон нисэх онгоцны буудлын зөвшөөрөгдсөн цэгээс бусад газар;

7.1.8. нийтийн тээвэр, хүнсний болон барааны зах, худалдаа, үйлчилгээний газар зэрэг олон нийтийн газрын зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт.

7.3. Дараахь хүмүүст согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно:

7.3.1. тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн;

7.3.2. 21 нас хүрээгүй хүн.

7.4. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, бусдыг шахаж согтоох, түүнчлэн 21 нас хүрээгүй хүнийг уруу татаж согтууруулах ундаа уулгахыг хориглоно.

7.5. Согтууруулах ундаагаар шагнаж урамшуулах, цалин хөлс орлуулахыг хориглоно гэжээ.

Төв банк энэ онд 20,08 тн алт худалдан авчээ
Төв банк энэ онд 20,08 тн алт худалдан авчээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.