Брюссельд коронавирусын хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал хүчирхийлэл болж хувирав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Брюссельд коронавирусын хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал хүчирхийлэл болж хувирав

Burning objects are seen on the street during a protest against the Belgian government's restrictions imposed to contain the spread of the coronavirus disease (COVID-19), in Brussels, Belgium December 5, 2021. REUTERS/Johanna Geron

/2021.12.06/: Ням гарагт Брюссельд засгийн газраас тогтоосон COVID-19 хязгаарлалтын эсрэг жагсаалын үеэр офицерууд руу чулуу, салют буудаж байсан жагсагчдыг тараахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хий, усан буу ашигласан байна.

Хэдэн мянган жагсагчид Бельгийн нийслэл хотын төвөөр дамжин Европын холбооны байгууллагуудын төв байр байрладаг хороолол хүртэл тайван жагсжээ.

ЕХ-ны хороололд хар юүдэн өмсөж, "эрх чөлөө" гэж хашгирч байсан хэсэг бүлэг жагсагчид цагдаа нар руу чулуу шидэж, цагдаа нар нулимс асгаруулагч, усан буугаар хариу үйлдэл үзүүлсэн гэж Ройтерс агентлагийн хийсэн бичлэг болон сэтгүүлчдийн мэдээлэлд дурджээ.

Police officers dressed in riot gear confront demonstrators during a protest against the Belgian government's restrictions imposed to contain the spread of the coronavirus disease (COVID-19), in Brussels, Belgium December 5, 2021. REUTERS/Johanna Geron

Жагсагчид аравдугаар сард тогтоосон баар, ресторанд нэвтрэхийн тулд хүмүүс COVID-19 нэвтрэх үнэмлэх үзүүлэх шаардлагатай гэсэн дүрмийг эсэргүүцсэн байна.

"Би ямар ч хэлбэрээр ялгаварлан гадуурхахыг тэвчиж чадахгүй, одоо бол ялгаварлан гадуурхсан вакцин хийлгэсэн хүмүүст л үйлчлэх нь бас ялгаварлан гадуурхалын нэг хэлбэр бөгөөд заавал вакцинжуулалтад хамрагдахыг биднээс шаардаж байна" гэж эсэргүүцэгчдийн нэг тулааны урлагийн багш Ален Сиенаорт хэлэв.

"Энэ бол ялгаварлан гадуурхалт, тиймээс бид үүнтэй тэмцэх ёстой. Бид дарангуйлалыг хүсэхгүй байна."

A demonstrator holds a placard next to police officers dressed in riot gear during a protest against the Belgian government's restrictions imposed to contain the spread of the coronavirus disease (COVID-19), in Brussels, Belgium December 5, 2021. REUTERS/Johanna Geron

Энэхүү жагсаал нь тус улс Европын хамгийн өндөр халдвар бүртгэгдсэний дараа гаргасан шийдвэрт Бага ангийн хүүхдүүд заавал маск зүүх, сургуулийн амралтыг уртасгах зэрэг заалтууд багтсанаас үүдэн гарсан байна.

11 дүгээр сарын сүүлээр Брюссель хотод жагсагчид цагдаа нартай олон удаа ширүүн мөргөлдсөн юм. Энэ нь олон арван баривчилгаа хийхэд хүргэсэн ба олон цагдаа нар шархдаж, эд хөрөнгийн их хэмжээний хохирол учруулсан юм.

Эх сурвалж: reuters

Дорнын говьд ураны туршилтын олборлолт хийж байна
Дорнын говьд ураны туршилтын олборлолт хийж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.