АНУ-ыг ардчиллын далбаан дор дайн дэгдээсэн гэж буруутгав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-ыг ардчиллын далбаан дор дайн дэгдээсэн гэж буруутгав

US Army plans biometric authentication via wearables for operational  systems in the field | Biometric Update

/2021.12.06/: Америкийн ардчиллын загвар нь бусад улсуудад шахалт үзүүлэх, дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцох халхавч, шалтаг төдий юм. Энэ тухай Хятадын ГХЯ “АНУ-ын ардчиллын байдал” илтгэлд дурдсан тухай “Интерфакс” агентлаг мэдээллээ.

Бээжин Вашингтоныг "АНУ ардчиллын үлгэр жишээ болох, ардчиллын далбаан дор дайн дэгдээж байгаагаараа бахархаж байна" гэж буруутгав. Америкийн гадаад бодлого нь ардчилсан шинэчлэлийн халхавчаар өнгөт хувьсгал зохион байгуулж, засгийн газруудыг унагаж, бүс нутгийн эмх замбараагүй байдал, хүмүүнлэгийн гамшигт хүргэдгээрээ онцлогтой гэж дипломатчид нэмж хэлэв.

11 дүгээр сарын 30-нд ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров НҮБ-ын үндсэн зарчмыг улсуудын бүрэн эрх тэгш байдлыг үл тоомсорлож байна гэж Цагаан ордон буруутгасан билээ. Дипломатчийн хэлснээр, 12 дугаар сарын 9-10-нд болох “Ардчилсан орнуудын дээд хэмжээний уулзалт”-д оролцохоор АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаанаас тодорхойлсон 110 орны жагсаалт “маш олон асуултыг тавихад хүргээд байна”. Аль улс нь ардчилсан, аль нь ардчилсан бус болохыг тодорхойлох эрхийг АНУ үр дүнтэйгээр өөртөө бий болгосон гэж Лавров онцолжээ. “Бусдад ардчиллаа хэрхэн зохион байгуулахыг заахаасаа өмнө олон улсын харилцаанд ардчиллын тухай ярья. Барууныхан үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, өөр өөрийн зарчмаар сольж байна” гэж Гадаад хэргийн сайд дүгнэв.

11 дүгээр сарын 24-нд АНУ-ын Төрийн департамент 110 улс орон, нутаг дэвсгэрийг видео хурлаар зохион байгуулах Ардчиллын дээд хэмжээний уулзалтад урьсан. Үүний зэрэгцээ Орос, Хятад, Турк, Саудын Араб болон бусад хэд хэдэн улс, тэр дундаа АНУ-ын уламжлалт холбоотон орнууд уригдсан улсуудын жагсаалтад багтаагүй байна.

Эх сурвалж: lenta.ru

Ковидын 139 тохиолдол бүртгэгдэж 1 хүн нас барлаа
Ковидын 139 тохиолдол бүртгэгдэж 1 хүн нас барлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.