/2021.12.06/ Нийслэлийн агаар, орчны бохирдол, шахмал түлшний талаар мэдээлэл өгч байна.
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн, "Өнгөрсөн жилийн 11-р сартай харьцуулахад PM 2.5, PM 10 тоосонцор 10-20 хувиар өссөн. Түр оршин суугч буюу хаягийн шилжилт хийхгүйгээр Улаанбаатар хотод ирж амьдардаг иргэд агаарын бохирдолд нөлөөлж байна.
Улаанбаатарт гал түлдэг айлын тоо нэмэгдэж байна. Он гарсаар 6,510 өрх нийслэлд шилжиж ирсэн бол 20,593 өрх түр оршин суугчаар ирсэн. Энэ нь сайжруулсан түлшний тоо нэмэгдэхэд нөлөөлсөн гэж хэлж болно. Гал түлдэг айлууд буурахгүй байгаа нь агаарын бохирдолд шууд нөлөөлж байна.
Энэ онд 141,958 айл өрхийн зуухад шалгалт хийхэд 54,319 нь стандартын зуухтай байсан. Харин үлдсэн хувь буюу 60 мянга гаруй айл шахмал түлш бүрэн шатдаггүй стандарт бус зуухтай байсан нь тогтоогдсон. Ахиад улсаас үнэгүй зуух тараавал эдийн засгийн хувьд маш хохиролтой. Төрөөс тараасан зуухыг иргэд зарж, хөдөө орон нутаг руу явуулж байна. Бараг тал хувь нь өнөөдөр байхгүй байна.
Түүнчлэн авто тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж байгаа нь ч мөн агаарын бохирдол нэмэгдэх хүчин зүйл юм" гэв.