ГХЯ: Солонгос сурагчдад хүчирхийлүүлсэн охины хэрэг долдугаар сард гарсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГХЯ: Солонгос сурагчдад хүчирхийлүүлсэн охины хэрэг долдугаар сард гарсан

/2021.12.02/ Гадаад хэргийн яамнаас Монгол улсын иргэн, Өмнөд Солонгос улсын Янгсан хотын Янгсан Боми дунд сургуулийн 1-р ангийн сурагч охиныг (манайхаар 7-р анги) сургуулийнх нь үе тэнгийн хүүхдүүд 6 цагийн турш зодож, хүчээр архи уулган өрөөнд хорьсон балмад хэргийн талаар мэдээллээ.

Тодруулбал, сурагч охины түүний оршин суудаг Янгсан хотын Цагдаагийн газар болон түүний ээж С-тэй холбогдсон байна.

Мөн БНСУ-ын Өмнөд Кёнгсан мужийн Янгсан хотын Цагдаагийн газрын Эмэгтэйчүүд, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Ким Янг Жунтэй энэ сарын 2-ны өглөөний 08 цагт холбогдож нөхцөл байдлыг тодруулжээ. Ингэхэд, дээрх хэрэг нь 2021 оны долдугаар сарын 3-нд гарсан бөгөөд тус Цагдаагийн газарт долдугаар сарын 4-нд бүртгэгдэн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж эхэлжээ.

Уг хэрэгт 4 хүүхдийг сэжигтнээр татсан байна. Анхан шатны шүүхийн шийдвэр гарч охиныг зодсон 4 хүүхдийн 2 нь хэрэг хүлээх насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар ямар нэгэн ял шийтгэл аваагүй. Нөгөө 2 нь улсын тусгаарлалтад тодорхой хугацаагаар байхаар болсон байна. Охины ар гэрийнхэн нь уг хэргийн талаар давж заалдахаа мэдэгджээ.

Энэ хэрэгтэй холбогдуулан ГХЯ-аас бүхий л шатанд анхаарал хандуулан, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Түүнчлэн охины ар гэрийнхний зүгээс энэ асуудлыг дэврээх тусам хүүхдийн сэтгэл санаанд улам муугаар нөлөөлж байгаа учир болгоомжтой хандахыг хүсжээ.

E-POLICE  аппликэйшн ашиглан замын хөдөлгөөний зөрчлийг мэдээлэх боломжтой
E-POLICE аппликэйшн ашиглан замын хөдөлгөөний зөрчлийг мэдээлэх боломжтой
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.