\2021.12.02\ Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна.
Чуулганаар Чөлөөт бүс Эрхзүйн орчин бүрдээгүй байхад үйл ажиллагаа явуулах эрхгүй шүү гэдгийг өнөөдөр УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн хөндөн хэллээ. Тэрээр:
-Чөлөөт бүсэд байгаа л бол бүх бараа бүтээгдэхүүн, түүхий эдийг оруулж гаргана гэж үзээд байх шиг байна. Хэзээ ч тийм зүйл болохгүй . Замын- Үүдийн чөлөөт бүсийн газар нутаг хилийн зурвас газартай давхцаж байна. Хилийн зурвас хилийн шугамнаас гүн тийш тогтоогдсон. Зөвхөн улсын хил хамгаалахтай холбоотой газар. Зөвхөн төрийн мэдлийнх байх ёстой. Хэн нэгэнд эзэмшүүлэх, өмчлүүлэх хуулиараа хориотой. Чөлөөт бүсэд газар эзэмшүүлнэ гэдгийг одоо хориглохоор оруулж ирж байгаа нь маш чухал гэв. Хилийн шугамд газар эзэмшихийг мөнхөд хориглоно.
Иргэн Дорж чөлөөт бүсэд буюу өөр улстай хиллэж байгаа газар газар эзэмшвэл яах вэ? Хилийн маш том маргаан гарна. Хамгаалалтын зааг нь 850 м газар байгаа. Тийм учраас улсын хил ойр учраас энэ хэсгийн газрыг маш онцгой анхаарч хамгаалах ёстой. Энэ хамгаалалтыг сайтар хийж бүрэн хамгаалж орц гарц тодорхой болсоны дараа чөлөөт бүс нээх ёстойг хатуу анхааруулая гэлээ. УИХ-ын чуулганаар Чөлөөт бүсийн тухай хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж байгаа юм.