Д.Сумъяабазар: Нийтийн тээврийн асуудал маш эрсдэлтэй нөхцөлд байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сумъяабазар: Нийтийн тээврийн асуудал маш эрсдэлтэй нөхцөлд байна

/2021.11.29/ Нээлттэй Улаанбаатар хэвлэлийн хурал болж байна.

Өнөөдрийн хурлаар ААН-үүдэд дарамт болдог дүрмүүд болон Газрын албаны үйлчилгээ цахимд шилжсэн талаар мэдээлж байгаа юм.

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, "Арванхоёрдугаар сарын 15-наас шар бүс рүү орж, Улаанбаатар хот нийгэм эдийн засгийн хэвийн байдалдаа шилжихээр төлөвлөж байна. Үүний тулд иргэд өөрсдийгөө хамгаалж, халдвар тархах эрсдлийг бууруулж дархлаажуулалтын гуравдугаар тунд хамрагдах шаардлагатай. Ирэх жилийн томоохон бүтээн байгуулалтын суурь ажлуудыг эхлүүлэх хэрэгтэй байна" гэлээ.

Мөн тэрбээр, Өнөөдрийн байдлаар 537 автобусны ашиглалтын хугацаа дууссан. 2009 оноос хойш нийтийн тээвэрт дорвитой шинэчлэлд хийгээгүй. Ахиад нэг жил хөдөлгөөнд оролцох боломжтой гэсэн. Гэхдээ нийтийн тээвэрийн асуудал маш эрсдэлтэй нөхцөлд байна. Энэ жил 60 автобус нэмж авах авах байсан ч хариуцлага хүлээдэггүй аж ахуй нэгжүүдээс болж төрийн ажил гацаж байна. Энэ ондоо багтаж дээрх автобусны хөрөнгө мөнгийг шийдэж авах ёстой байсан ч 2,3 ААН-ын хоорондын маргаанаас болж авч чадсангүй. Тендерийн хууль ойлгомжгүйгээс болж нийслэлийн ажил дандаа удааширч, хугацаа алддаг. Энэ хуулийг ойлгомжтой болгох хэрэгтэй байна. Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажил зөв явах нөхцөл боломж бүрдэхгүй байна" гэв.

Фото: Замын-Үүдээс Хятадын хил хүртэлх төмөр замыг шинэчиллээ
Фото: Замын-Үүдээс Хятадын хил хүртэлх төмөр замыг шинэчиллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.