/2021.11.29/: УБТЗ ХНН: Замын-Үүдээс Хятадын хил хүртэлх төмөр замыг шинэчиллээ
Монгол-Хятадын хилийн зааг дээрх төмөр замын их засварын ажил дуусаж уулзварын 6 ширхэг боолтыг талууд харилцан боож, галт тэрэгний хөдөлгөөнийг нээлээ. Ийнхүү Замын Үүдээс хятадын хил хүртэлх төмөр замыг 30 жилийн дараа иж бүрэн шинэчилж дууслаа.
Транзит болон экспорт, импортын тээврийн хэмжээ хурдацтай өсөн нэмэгдэж байгаа үед энэхүү замыг шинэчилснээр галт тэрэгний хурд нэмэгдэж, хүнд жинтэй галт тэрэг аялах боломжтой болж байгаа юм. Энэ нь цар тахлын хүнд үед төмөр замын тасралтгүй найдвартай байдлыг улам хангаж, улс орны эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой юм.
Эх сурвалж: ЗТХЯ