/2021.11.29/: Замын-Үүд, Эрээний боомтын автозамын тээврийг 12 сарын 5-аас нээхээр ярилцаж байна.
Харин төмөр замын боомтын асуудал тусдаа байна. Импортын барааг чингэлгээр оруулж ирж байна.
Харин цаашдаа БНХАУ-ын тал бүхий л эрдэс баялгийн бүтээгдэхүүн, нүүрс, зэс зэргийг задгай тээвэрлэхгүй битүү чингэлгээр авна гэдгээ илэрхийлсэн гэж Хилийн боомтын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Баттөр хэллээ.
Энэ нь ямар нэгэн байдлаар ачаа тээвэр гацна гэсэн үг биш бөгөөд Ковидын нөхцөл болон байгаль орчныг бохирдуулахгүй байх үүднээс ийм байдлаар тээвэрлэлтийг урт хугацаандаа хийнэ гэсэн байна.
Гашуун Сухайт боомт дээр чингэлэг тээврийн ашиглалтад орж өдөртөө 600-700 чингэлэг татан авч байгаа бол Шивээ Хүрэнгийн боомтын чингэлэг тээврийн бүтээн байгуулалт 80 хувьтай байна. Харин Бичигтийн боомтын асуудал хэлэлцээрийн шатанд яваа гэлээ.
Иймээс ачаа тээвэр тэг зогссон асуудал байхгүй БНХАУ-ын талаас тавьсан шаардлагын дагуу ажлууд хийгдэж байгаа юм байна.