Ц.Билэгтсайхан: ХӨСҮТ-ийн засварын ажлын гүйцэтгэл 90-95 хувьтай байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Билэгтсайхан: ХӨСҮТ-ийн засварын ажлын гүйцэтгэл 90-95 хувьтай байна

/2021.11.29/ ХӨСҮТ-ийн засвар үйлчилгээ, эм эмнэлгийн хэрэгслийн хангамжийн өнөөгийн нөхцөл байдлын талаар тус төвийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан танилцууллаа.

Тэрбээр, Ковид-19-ын гурав дахь давлагаа буурч байна. Үүний нэг үзүүлэлт нь өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо буурч байгаа явдал юм. Гэхдээ хүнд, хүндэвтэр хүмүүсийн тоо буурахгүй байгаа. Энэ хэрээр нас баралтын тохиолдол гарч байна гэсэн үг.

Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас эм, эмнэлгийн хэрэгсэл бүрдүүлэх чиглэлийг өгсөн. Үүний дагуу ХӨСҮТ эмийн нөөцөө тодорхой хэмжээгээр бүрдүүлсэн" гэсэн юм.

Мөн ХӨСҮТ-ийн засвар үйлчилгээний талаар тэрбээр, "Иргэдийн тав тухтай үйлчилүүлэх , ажилчдын ажлын байрны орчин нөхцөлтэй холбоотой асуудлууд байгаа. Үүнтэй холбоотойгоор урсгал засвар хийж байна. Юуны түрүүнд угтах үйчилгээ, амбулатори, сүрьеэгийн клиникийн нэгдүгээр давхарт засварын ажил хийж байна. Энэ онд ЭМЯ болон улсын төсвөөс 850 сая төгрөгөөр 9 төрлийн засвар хийсэн. Мөн ХӨСҮТ-ийн өөрийн хөрөнгө буюу 1,6 тэрбум төгрөгөөр 8,9 төрлийн засварыг үе шаттайгаар хийж байна. Уг засварын ажлын гүйцэтгэл 90-95 хувьтай байна" гэлээ.

Нийслэлийн хэмжээнд 15 хүүхэд, 45 багш, ажилтан халдвар авсан байна
Нийслэлийн хэмжээнд 15 хүүхэд, 45 багш, ажилтан халдвар авсан байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.