Г.Цогтсайхан: 1000 литр ус нэг хайрцаг тамхины үнэтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Цогтсайхан: 1000 литр ус нэг хайрцаг тамхины үнэтэй

May be an image of 1 person, standing and indoor

/2021.11.25/: Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын Хүний нөөцийн тулгамдсан асуудал хэлэлцүүлэг болж байна.

БХБЯ-ны НААИДББХЗГ-ын дарга Г.Цогтсайхан Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын "Хүний нөөцийн тулгамдсан асуудал" хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийг тавилаа. Тэрээр илтгэлдээ тус салбарын ажилтнуудын цалин улсын дундаж цалингаас хэт бага буюу 774 мянган төгрөг байгаа нь ажиллах хүчний дутагдал үүсэх нэг нөхцөл болж байгааг тодотгосон.

Мөн нийтийн аж ахуйн үйлчилгээний үнэ тариф хямд доогуур буюу нэг хайрцаг тамхины үнэ 1000 литр усны үнэтэй тэнцэж байгааг жишээ болгон танилцуулж байлаа.

Цаашид салбарын хүний нөөцийн байдалд дүн шинжилгээ хийж судлах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлж ажиллах, Эрэлт нийлүүлэлтийн тэнцвэртэй харьцааг барих, салбарын их, дээд сургууль, МСҮТ зэрэг сургалтын байгууллагуудтай боловсон хүчний бодлогоо уялдуулж, хамтран ажиллах, эрэлттэй ажил мэргэжлээр богино хугацааны сургалт, давтан сургалтуудыг явуулах, жендэрийн мэдрэмжтэй хүний нөөцийн бодлого баримтлах зэрэг бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж ажиллах шаардлагатайг сануулж байсан юм.

Эх сурвалж: БХБЯ

“1000+ сэргэн хөгжих голууд“ олон улсын санаачилгад “Туул гол“ нэгдлээ
“1000+ сэргэн хөгжих голууд“ олон улсын санаачилгад “Туул гол“ нэгдлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.