/2021.11.24/ Ирэх гуравдугаар сар хүртэл Төв ази болон Европын орнуудад ковидын улмаас амиа алдсан хүний тоо 2,2 сая хүрч болзошгүй байна гэж ДЭМБ-аас анхаарууллаа. Үүний шалтгаан нь маш хурдан тархацтай дельта хувилбар ажээ.
Ялангуяа Дани, Израйль, Турк, Казакстан, Киргизстан, Тажикистан, Туркменистан зэрэг улсуудын хувьд нөхцөл байдал тун хүндрэх төлөвтэй.
ДЭМБ-ын Евро бүсийн захирал Ханс Хенри Клюг "Бид өдөр тутмын хэвийн амьдралдаа эргэн орохын тулд вакцины нэмэлт тун буюу гуравдугаар тунд зайлшгүй хамрагдах ёстой" хэмээн хэлжээ. Вакцинд хамрагдаагүй хүмүүсээс болж дээрх улс орнуудад иргэд буцаад маск зүүх, хүн хоорондын зай барих дэглэм рүүгээ шилжиж эхлээд байна. Тиймээс вакцин хийлгээгүй бусдыгаа буруутгах, шүүмжлэх хандлага газар авчээ.
ДЭМБ-аас 53 улс орны хувьд эмнэлэгийн ачаалал эрс хүндэрч, нас баралт нэмэгдэнэ гэдгийг анхааруулаад байна.
Эх сурвалж: cnbc.com