/2021.11.23/: Монгол Улсад бүртгэлийн байгууллага үүсэж хөгжсөний 81 жилийн ой, улсын бүртгэлийн ажилтны өдрийг тохиолдуулан улсын бүртгэлийн байгууллагын ажилтан, албан хаагчдын дунд “Цэвэр монгол бичигтэн” уралдааныг амжилттай зохион байгуулжээ.
Их зохиолч, билгүүн номч Б.Ринченгийн “Монгол хэл” шүлгийн цэвэр хичээнгүй бичгийн эхийг дуурайлган А4 хэмжээтэй цаасан дээр буулгаж, уг бичвэрээ цахим хэлбэрээр ирүүлсэн бөгөөд эхний шатанд нийт 84 бүтээл ирсэн байна.
Шалгаруулалтыг монгол бичгийн мэргэшсэн, арга зүйч ахлах багш шүүж уралдаанд ирүүлсэн материалуудаас шүлгийн гүйцэтгэл, зөв бичих зүй, бичгийн хэв буюу цэвэр сайхан бичсэн байдал зэргийг харгалзан үзэж “Цэвэр монгол бичигтэн”-г тодруулжээ.
УБЕГ-ын Мэдээллийн технологийн газрын Мэдээллийн сүлжээ, техникийн хэлтсийн сүлжээний инженер Г.Баясгалан
Баянхонгор аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч А.Оюунсувд
Говь-Алтай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн Есөнбулаг сумын улсын бүртгэгч Д.Гүндэгмаа
УБЕГ-ын Хамтын ажиллагаа, сургалтын хэлтэс
Эх сурвалж: УБЕГ