“Эерэг өөрчлөлтийг санхүүжүүлье“ форум боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эерэг өөрчлөлтийг санхүүжүүлье“ форум боллоо

May be an image of 10 people, people standing and indoor

/2021.11.17/: Монголын Тогтвортой Санхүүгийн Форум нь “Эерэг өөрчлөлтийг санхүүжүүлье!” сэдвийн дор долоо дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

Форумыг гурван салбар хуралдаантайгаар 11-р сарын 17-ны өдрөөс 11-р сарын 23-ны өдрийг дуусталх хугацаанд зохион байгуулж байгаа бөгөөд Өнөөдөр “Жендэрийн мэдрэмжтэй санхүүгийн салбар” хуралдаан нь Туушин зочид буудалд боллоо.

May be an image of 3 people, people standing and text that says 'H m3Ap ийH caл6ap T.3Hx6aRp pийH yHA3cHий xopo иH Aapra, aжлblH aлi BEST WESTERN PREMIER Tuushin Hotel ULAANBAATAR MONGOLIA'

Энэхүү хуралдаанд Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр оролцож, нээлтийн үг хэллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ: Жендэрийн тэгш оролцоог хангасан санхүүгийн тогтолцоо нь ТХЗ-ын бусад зорилгыг хангах гол түлхүүр болно. Төсвийн санхүүжилтийн хувьд жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийн аргачлалыг Монголын онцлогт нийцүүлэн хөгжүүлэх ажил урагштай явж байна. Төсвийн ерөнхийлөн захирагч нар эмэгтэй эрэгтэй хүмүүсийн ялгаатай хэрэгцээг харгалзсан төсвийн төсөл боловсруулан хүргүүлэх талаар удирдамж чиглэл авч хэрэгжүүлж эхэлж байна.

Энэ ажлын нөлөөгөөр жишээ нь цэцэрлэг сургууль, дотуур байр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж сайжирч, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтэд тулгарч буй саад бэрхшээлүүд багасах, дундаж наслалтын зөрүү багасах зэрэг олон сайн үр дүнгүүд гарах юм. Мөн энэ хэрээр эдийн засгийн төрөлжилт сайжирч, төсвийн зарцуулалт илүү үр өгөөжтэй болох, төсвийн шинэтгэл түргэсэх гэх мэт олон сайн нөлөө гарахыг онцоллоо.

Эх сурвалж: ЖҮХ

Эрдэс баялгийн салбар нь төсвийн орлогын 30.4 хувийг бүрдүүлж байна
Эрдэс баялгийн салбар нь төсвийн орлогын 30.4 хувийг бүрдүүлж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.