/2021.11.17/: Хоёр улсын Батлан хамгаалах яамны тэргүүн нар ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай ярилцсаны дараа Армен, Азербайжаны хилийн бүс дэх мөргөлдөөнөө зогсоосон байна.
Шойгу өөрийн хамтран зүтгэгч Армен, Азербайжаны мэргэжил нэгтэн Сурен Папикян, Закир Хасанов нарыг хурцадмал байдлыг өдөөхөө зогсоохыг уриалсан гэж мэдээлсэн байна.
Нөхцөл байдал хэвийн болсон нь Ереван хотод батлагдсан ба Арменийн БХЯ-ны цахим хуудсанд мэдээлснээр, "Оросын талын зуучлалаар тохиролцсоны дагуу 18:30 (Москвагийн цагаар 17:30) зүүн секторт (хил.-Ред.) гал зогсоолоо" гэжээ.
Мөргөлдөөний улмаас 1991 онд төрсөн, гэрээт цэрэг Меружан Арутюнян амиа алдаж, өөр 12 цэргийн албан хаагч олзлогдсон гэж тэд нэмж хэлэв.
Ерөнхий сайд Никол Пашинян Арменийн Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр мэдэгдсэнчлэн, одоо хилийн бүс дэх байдал "харьцангүй тайван байгаа ч ерөнхийдөө байдал туйлын хурцадмал хэвээр байна" гэжээ. Тэрээр болж буй үйл явдлыг "Арменийн бүрэн эрхт газар нутгийн эсрэг шууд түрэмгийлэл" гэж нэрлэжээ.
Хариуд нь Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиев Европын зөвлөлийн тэргүүн Чарльз Мишельтэй утсаар ярихдаа Баку Ереваны үйлдэлд зохих хариуг өгсөн гэж мэдэгджээ. Тэрээр "Одоогийн нөхцөл байдлын бүх хариуцлагыг Арменийн цэрэг-улс төрийн удирдлага хүлээх болно" гэж онцолжээ.
Армений нутаг дэвсгэр лүү хилийн дагуу Азербайжаны цэргүүд довтолсон гэж Пашинян өмнөх өдөр нь мэдэгдсэн. Үүнийг Бакуд үгүйсгэж, Армений армийг Келбажар муж дахь Азербайжаны армийн байрлалыг буудсан гэж буруутгажээ.
Хоёр бүгд найрамдах улсын харилцаа хурцадмал хэвээр байгаа нь юуны түрүүнд Уулын Карабах орчмын нөхцөл байдалтай холбоотой. Өнгөрсөн намрын ээлжит цэргийн мөргөлдөөн Азербайжанд ашигтай гэрээ байгуулснаар өндөрлөсөн: Армени улс Келбажар, Лачин, Агдам бүс нутгийг буцаан өгсөн ба тус бүс нутагт Оросын энхийг сахиулагчид байрлаж байгаа ажээ.
Долдугаар сарын сүүлчээр хил дээр дахин мөргөлдөөн гарч, амь үрэгдэгсэд болон шархадсан хүмүүсийн талаар мэдээлсэн. Армен, Азербайжан хоёр бие биенээ гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн гэж буруутгаж байсан ч сүүлдээ Оросын энхийг сахиулагчдын зуучлалаар эвлэрэх гэрээ байгуулжээ. Гэсэн хэдий ч мөргөлдөөн үргэлжилсээр байна.
Эх сурвалж: ria.ru