Д.Сумъяабазар: Хөдөө, орон нутгаас ирж байгаа иргэдийг хотжих соёлд сургана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сумъяабазар: Хөдөө, орон нутгаас ирж байгаа иргэдийг хотжих соёлд сургана

/2021.11.17/ Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан эхэллээ. Хуралдаанд аймгийн Засаг дарга нар болон Засгийн газрын гишүүд, Хотын дарга оролцож байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, "Хог булдаг аргаас татгалзах хэрэгтэй. Ялангуяа Нарангийн энгэрт байрлах Улаанчулуутын хогийн цэг, Цагаан даваанд ахиад хог булах газар байхгүй. Тиймээс дахин боловсруулах чиглэлээр шинэ техлогийг нэвтрүүлэх хэрэгтэй. Үүнд тодорхой хэмжээний төсөв, санхүү зарцуулахаас өөр арга байхгүй.

Хог шатааж эрчим хүч гаргадаг үйлдвэр барих талаарх саналыг гаргасан. Урьчилсан байдлаар 2040 онд гэхэд Улаанбаатар хотын нийт хог хаягдлын 50 хувийг дахин боловсруулах, дахин боловсруулах боломжгүй хаягдал буюу 42 хувийг шатааж эрчим хүч гаргаж авах зорилтыг тавьж ажиллаж байна.

Нийслэлийн иргэд хогоо ангилж, ялган, хотжих соёл суралцах хэрэгтэй. Нийтийн эзэмшлийн талбайд бие засах үзэгдэл их байна. Цус цэр, хогоо хаядаг, биеэ зүй бус авч явдаг хүмүүс их байна. Цаашид хөдөө орон нутгаас ирж байгаа иргэдийг ч мөн хотжих соёлд сургана. Дэлхийн хотууд ч энэ чиглэл рүү явж байна. 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хуулийн дагуу хариуцлага тооцож эхэлнэ. Хууль дүрмийг хэрэгжүүлэх тал дээр шахаж шаардаж эхэлнэ" гэв.

“Мод тарих хөдөлгөөнийг санхүүжүүлэхэд төсөв хүрэлцэхгүй“
“Мод тарих хөдөлгөөнийг санхүүжүүлэхэд төсөв хүрэлцэхгүй“
 
Ю.Идэрцогт: Цардуул суурьтай ХЯТАД барьцалдуулагчаас утаа нэмэгдсэн
Ю.Идэрцогт: Цардуул суурьтай ХЯТАД барьцалдуулагчаас утаа нэмэгдсэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.