/2021.11.17/: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны “Задгай”-д шатахуун тээвэрлэгч автомашины шатахууны саванд 3 хүн цэвэрлэгээ хийж байгаад ухаан алдсан тухай дуудлагыг 11.16-ны өдрийн 17:21 цагт хүлээн авсан байна.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 28.5 км зам туулан 18:02 цагт очиход “Өсөх трейд” ХХК-ийн “Норд бенз” загварын шатахуун тээвэрлэгч автомашины 60 тонны багтаамжтай шатахууны савыг цэвэрлэж байсан нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Б /34 настай, эрэгтэй/, Баянгол дүүргийн харьяат иргэн А /33 настай, эрэгтэй/, Баянзүрх дүүргийн харьяат иргэн П /27 настай, эрэгтэй/ нар ухаан алдсан байсныг эсэн мэнд гаргаж НЯТТТ-д шилжүүлэн өгчээ.
Эх сурвалж: ОБЕГ