Б.Ганзориг: Үхрийн арьс товруутах халдвараас болж 1700 үхэр устгасан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Ганзориг: Үхрийн арьс товруутах халдвараас болж 1700 үхэр устгасан

/2021.11.16/ Хүнс хөдөө аж ахуйн нээлттэй мэдээллийн цаг болж өнгөрлөө. Энэхүү мэдээллийн цагийг улиралдаа нэг удаа нээлттэй хийхээр тогтсон юм.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: Дарханд Арьс ширний боловсруулах цогцолбор барина. Дархан хот нь байршлын хувьд хөрш улс руу гаргахад дөхөмтэй. Ингэхдээ 10 сая тонн ноос, ноолуур боловсруулах үйлдвэр барихаар нэгдүгээр сард багтаан ТЭЗҮ боловсруулж эхний ээлжид 4 сая ширхэг бог, 400 мянган ширхэг бод малын арьс шир боловсруулах хүчин чадалтай байхаар төлөвлөж байна.

Төв цэнгэлдэх хүрээлэнд нэг сарын хугацаанд мах, цагаан идээний "Өвлийн идшээ бэлтгэх арга хэмжээ"өргөтгөсөн худалдаа зохион байгуулна. Мөн махны дөрвөн үйлдвэр барих болон шинэчлэл хийх төслийг хэрэгжүүлнэ. Аймаг тус бүрд 9 га газарт БНХАУ-ын засгийн газрын 1 сая ам доллар хөнгөлөлттэй зээлээр барих юм. Үүнд:

  • Зүүн бүс Дорнод аймаг
  • Төвийн бүс Архангай аймаг
  • Хангайн бүс Булган аймаг
  • Баруун бүс Ховд аймаг багтана.

Мал эмнэлгийн газрын дарга Б.Ганзориг:

Энэ жил малын дөрвөн төрлийн гоц халдвар гарсан. 15 аймгийн 99 суманд шүлхий өвчлөл гарсан. Дархлаажуулалтад хамрагдан өвчлөл гарсан аймгийг хүрээг багасгаж байгаа. Мөн үхрийн арьс товруутах өвчин Дорнод аймагт гарсан. Энэ нь вакцингүй өвчин юм. Тухайн өвчлөлийг дарахад бог малын цэцэг өвчний дархлаажуулалтад ашигладаг вакциныг 5 дахин ихэсгэсэн тунгаар тарьсан нь үр дүнгээ өгсөн.

Энэ өвчнөөс болж нийт 1700 үхэр устгасан. Үүнээс Хэнтий аймагт 31, Дорнод аймагт 1579 үхэр устгалд оруулсан.

Устгасан малын нөхөн олговрыг тухайн аймгийн онцгой комисс мэргэжлийн байгууллагаар үнэлгээ дүгнэлт хийлгэж УОК-д мэдээлснээр зах зээлийн ханшаас зөрөхгүй үнээр олгодог.

“Ковид-19”-ын үед хэрэглэдэг эмүүдийг 350-2500 төгрөгөөр нэмж заржээ
“Ковид-19”-ын үед хэрэглэдэг эмүүдийг 350-2500 төгрөгөөр нэмж заржээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.