Цагаачдыг хил давсан тохиолдолд шууд устгана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цагаачдыг хил давсан тохиолдолд шууд устгана

/2021.11.15/: Украины Зэвсэгт хүчний (УЗХ) хуурай замын цэргийн бүрэлдэхүүнд багтдаг 61-р бие даасан явган цэргийн бригадын алба хаагчид хууль бус цагаачдыг Беларусийн хилээр Украин руу нэвтрэхийг оролдвол устгана хэмээн тус бригадын хэвлэлийн алба фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.

"Одоогийн байдлаар 61-р ОБЕГ-ын ангиуд Беларусь улсын хилийн дагуу үүрэг даалгавраа гүйцэтгэж байгаа бөгөөд нэг ч цагаач гэх хүн, түүнчлэн цагаачдын дүрд хувирч болзошгүй бусад хүмүүсийг Украйны нутаг дэвсгэрт нэвтрүүлэхгүй ба нэвтрэхээр завдсан тохиолдолд манай анги нэгтгэлүүд шууд устгана" гэж мэдээнд дурджээ.

Гэвч 11-р сарын 12-нд Украины Үндэсний аюулгүй байдал, батлан ​​хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга Алексей Данилов хэрвээ цагаачид хилээр нэвтрэхийг оролдвол Украины арми гал нээхгүй гэж мэдэгджээ. Тэрээр "Үүнийг хатуу хориглоно" гэж онцолсон байна.

Украины Төрийн хилийн албаны дарга Сергей Дейнеко өмнө нь Беларусьтай хиллэдэг хилээс Украинд ямар нэгэн аюул заналхийлээгүй гэж тэмдэглэсэн ба Украины тэргүүн Владимир Зеленский Киев "нөхцөл байдлаас шалтгаалан зохих хариу арга хэмжээ авна" гэж амласан байна.

Belarus threatens to cut gas deliveries to EU if sanctioned over border  crisis | Belarus | The Guardian

Беларусийн Латви, Литва, Польш улсын хил дээр он гарснаас хойш цагаачид орж ирсээр байсан ч цагаачдын бөөгнөрөл 11-р сарын 8-нд огцом нэмэгдэж, байдал хурцадсан байна. Хэдэн мянган хүн Беларусийн талаас Польшийн хил хүртэл цугларсан бөгөөд хилийн бүсээс гараагүй байна.

ЕХ-ны орнууд Минскийг нөхцөл байдлыг зориуд хурцатгаж байна гэж буруутгаж, хориг арга хэмжээ авахыг уриалав. Энэ байдалд барууны орнууд өөрсдөө буруутай, тэдний үйлдлээс болж хүмүүс дайнаас зугтаж байна гэж Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко хариу мэдэгдээд байгаа билээ.

Эх сурвалж: mezhdunarodnaya-panorama

Шинээр 491 тохиолдол бүртгэгдэж 10 хүн нас барлаа
Шинээр 491 тохиолдол бүртгэгдэж 10 хүн нас барлаа
 
СОНГУУЛЬ 2024: Шинэ систем сонгуулийн ханшийг илтэд өсгөв
СОНГУУЛЬ 2024: Шинэ систем сонгуулийн ханшийг илтэд өсгөв
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.